Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг өнгөрсөн бямба гаригт улс төрөөс түр хөндийрч, чацарганы талбайдаа баярлаж өнжив. Чингис хаа ны хөшөөт цогцолбороос дөрвөн км зайд байрлах түүний “Хаан жимст” амралтын баазад гурав дахь жилдээ чацарганы баяр зохион байгуулсан нь энэ.
Эрхэм сайд 2000 оноос хойш тэнд төрөл бүрийн сортын чацаргана тарьж эхэлжээ. Зарим сортын чацаргана амжилттай ургаж чадаагүй ч зарим нь тэсэж, нутагшиж чадсан байна. Тэрбээр нийт таван га талбайд 5000 бут суулгасныхаа үр шимийг эдүгээ амрагчид, ажилтнуудынхаа хамтаар амсаж яваа гэсэн.
А, В1, С, Д аминдэмээр баялаг, хүч тамир оруулагч амино хүчил зэр гээр баялаг энэ жимсийг “хаан” хэмээн өргөмжилсөөр удсан байна. Баярт оролцохоор АН-ын гишүүд, дэд сайд нараас очжээ. Уламжлал ёсоор “хаан” жимсэнд зориулж хамгийн сайхан шүлэг бичих, хурдан түүх зэрэг уралдаан зарлаж, шилдгүүдийг тодрууллаа.