Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч хатагтай Таръя Халонены албан ёсны айлчлалын гол хөтөлбөр өчигдөр болов. Тэрбээр Финланд, тэр тусмаа хойд Европын орнуудаас манай улсад анх удаа айлчилж буй Төрийн тэргүүн болон түүхэнд үлдэж байна. Хатагтай Таръя Халонен, түүний нөхөр эрхэмсэг ноён Пентти Араяарви нарыг өчигдөр өглөө манай улсын Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаагийн хамт Сүхбаатарын талбайд угтан авсан юм. Эрхэмсэг хатагтай уржигдар Монголд буусан ч бүтэн өдөр амарсан юм билээ. Зочид уламжлал ёсоор Чингис хааны хөшөөнд цэцэг өргөж, Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав. Ингээд хоёр орны Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийсэн.
Энэ талаар тэд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. БНСУын Ерөнхийлөгчөөс ялгаатай нь хатагтай Таръя Халонен сэтгүүлчдийн асуултад хариулсан. Бусад айлчлалаас түүний хөтөлбөр арай цомхон. Элдэв бичиг баримтад гарын үсэг зурсангүй. Мэдээлэл хийх үеэр нэгэн зүйл хэвлэлийнхний гайхашралыг төрүүлээд авсан. Аливаа албан ёсны айлчлал, арга хэмжээний үеэр Төрийн тэргүүн төрөлх хэлээрээ ярих учиртай. Гэвч манай Ерөнхийлөгч “тавьтаргүйтэж”, Финландын сэтгүүлчийн асуултад англиар хариулт өгөв. Орчуулагч асуултыг хөрвүүлэх гэтэл “Би англиар ярьчихъя. Та орчуулна уу” гэлээ. Бүхэл бүтэн улсын Төрийн тэргүүн, бас өөрийн нутаг дэвсгэр дээр байгаа атлаа төрөлх хэлээрээ ярихын оронд финландчуудад хэтэрхий элгэмсэх нь тэр.
“МАНАЙ ХОЁР ОРНЫ ҮНЭТ ЗҮЙЛ ИЖИЛ”
ОХУ, Швед, хойд хэсгээ рээ Норвегитэй хиллэдэг тус орон газар нутгийн хувьд манай хаас жижиг. Гэхдээ хүний эрхийг дээдэлдэг, шударга шүүхтэй, ядуурал, авлига, хээл хахуульгүй, хүмүүнлэг нийгэмтэй улс юм байна. Манай улс ч ийм болохыг зорьдгийг Ерөнхийлөгч Ц.Эл бэгдорж онцолсон. Тиймээс ч Финландыг дээрх бүхний загвар орон хэмээн үзэж байв. Хүний эрхийг дээдлэх, шударга шүүхийг бий болгож, авлига, хээл хахуульгүй амьдрах үнэт зүйлийн тухайд ижил гэдгээ ч хэлнэ лээ. Финландын Ерөнхийлөгч эмэг тэй хүн учраас женде рийн тэгш байдалд их санаа тавьдаг. Манай Ерөнхийлөгч ч өчигдөр энэ үгийг хэд хэдэн удаа хэлж байсан. Төрийн бүх шатанд эмэгтэйчүү- дийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах гэнэ. Тэд албан ёсны хэлэлцээрийн үеэр хөдөө аж ахуйн салбарт, цаа бугыг үржүүлэх, геологийн судалгаа гэх мэтээр хамтарч ажиллах талаар ярилцжээ.

Хатагтай Таръя Халонен монголоор “Сайн байна уу” хэмээн мэндлээд яриагаа эхэлсэн. “Ардчилал, хүний эрх, хууль эрх зүйг дээдэлж, экологийн сайн сайхныг хангах талаар бид ижил үнэт зүйлтэй. Тиймээс ч уулзалт дотно уур амьсгалд боллоо. Бид нийгмийн хамгааллын сэдвийг бас хөндсөн. Иргэдээ хөгжүүлэхийн хэрээр улс орон хөгждөг. Геологи, усжуулалт, дэд бүтэц, хог хаягдал боловс руулах чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа” гэсэн юм. Үүний дараа хоёр орны хэвлэлийнхнийг төлөөлж тус бүр нэг асуулт тавьсан. Хамтын ажиллагааг хэрхэн хөгжүү лэх, айлчлалаас ямар үр дүн хүлээж буйг нь сонирхоод дээрхтэй утга ижил, албаны хариулт авна лээ. Манай Ерөнхийлөгч айлчлалын үр дүнг “Тулгар хөгжиж буй ардчиллыг дэм жих, бүсгүйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал үр дүн үзүүлнэ. Гол нь Эрхэмсэг хатагтай өөрийн биеэр зочилсон нь чухал” хэмээн тодорхойлов.
ФИНЛАНДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД БУУРЧЭЭ
Манай хоёр орон дипломат харилцаа тогтоогоод 48 жил болж буй ч худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаа хойрго байжээ. Сүүлийн гурван жил тус улсаас манайд хөрөнгө оруулаагүй юм байна. Мөн энэ онд тус улсаас 12.9 сая долларын бараа импортоор авч, 24.7 сая долларын барааг экспортолсон аж. Гэхдээ Монгол Улс уул уурхайн үүцээ задалж эхэлмэгц тэд дэлхийн бусад орны адилаар дахин сонирхож эхэлсэн гэнэ. Өнгөрсөн хугацаанд хоёр орон оюутан солилцох, захиргааны шүүхийн шинэчлэлийн чиглэлээр хамтарч буй юм билээ. Финланд улс аялал жуулчлал, ойн аж ахуй, геологийн судалгаа, байгаль орчны чиглэлээр манайхтай түлхүү хамтарсан байна.
Зээл тусламжийн тухайд ч 1980-1990-ээд онд л идэвхтэй байж. Тухайлбал, 1990 онд тус улсын хүүгүй зээлээр жилд 22 мянган бод, 20 мянган бог нядалж, 900 тонн төрөл бүрийн хиам үйлдвэрлэх мах боловсруулах үйлдвэр байгуулсан аж. Улмаар бүтээгдэхүүнээ Финланд руу экспортлох хэлбэрээр зээ лийг 2004 онд төлж дуусгахаар төлөвлөжээ. Үүнд зориулж тухайн үеийн Улсын банк гэрээ байгуулан тус улсын төрийн өмчийн “Финиш экспорт кредит” банкнаас зээл авчээ. Гэтэл Финланд улс Европын холбооны гишүүн болсноор төлөвлөгөө өөрчлөгдөж, зээл төлөх боломжгүй болж 7.2 сая долларын өрөнд унажээ. Үүний 70 хувийг чөлөөлсөн ч үлдсэнийг нь алт, зэсээр төлж буй юм билээ.
Хатагтай Таръя Халонен өнөөдөр Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийг хүлээн авч уулзана. Мөн хоёр орны хамтран байгуулсан Геологийн төв лабораторийн нээлтэд оролцох юм байна. Түүнд зориулан Ионголын өв соёл, уламжлалыг таниулах наадам зохион байгуулсныг үзээд нтгийн зүг хөлгийн жолоо залах аж.
С.ТУУЛ