Засгийн газрын тэргүүн ар араасаа цуварсан шаардлагад “дарагдаад” байна. Төрийн тэргүүн хүртэл түүнд шаардлага хүргүүлжээ. Засгийн газар хэд хоногийн өмнөх хуралдаанаа раа цэрэг, хүчний гурван ч сургуулийг нэгтгэсэн шийдвэр гаргасан. Энэ хүрээндээ Дотоодын цэргийн 804, 0345 дугаар ангийг татан буулгасан билээ. Дотоодын цэргийн ангийг татан буулгах, шинээр байгуулах эсэхээр Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгч хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж той зөвшилцөх хуультай юм. С.Бат болд энэ хуулийг “мартчихсан” бололтой. Ийнхүү Ерөнхийлөг чийг “үл тоосныг” Төрийн тэргүүн өчигдөр илгээсэн шаардлагадаа дурдаад хууль зөрчсөн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэнээ бичсэн байна. Тэгээд ч хоорондоо ялгаатай чиг үүрэг бүхий цэрэг, цагдаа, тагнуу лын байгууллагын хүний нөөцийг бэлтгэх тогтолцоог нэгтгэсэн нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог үр нөлөөтэй, боловсронгуй болгох төрийн бодлогод нийцэхгүй байгаа учир алдаагаа засахыг шаарджээ. Үүний өмнө Ерөнхий сайд Оюутолгойн гэрээг ирэх сарын 1-ний дотор УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцүүлэн өөрчлөх тухай Д.Ганхуяг, С.Эрдэнэ нарын 20 гишүүний, мөн уржигдархан цөмийн хог хаягд лыг булах эсэхтэй холбоотой мэдээлэлд албан ёсны хариу өгөх Л.Гант өмөрийн шаардлагыг хүлээж аваад байсан юм. С.Батболдын хувьд “шаардуулсан” долоо хоног болов.