Энэ зуны улс төрийн гол баатар бол сон тэрбээр сүүлийн үед Төрийн ордноор ирэхгүй байгаа. Сэтгүүлчдээс ч нэлээд халгаж буй бололтой юм билээ. Учир нь эрхэм гишүүний хоолой өвдөөд сөөчихжээ. Тэгсэн ч гэсэн “сонгогчдынхоо төлөө” эрүүл мэндээ үл хайхран УИХ-ын Хууль сурталчлах хэлтсийн телевизэд ярилцлага өгөхөөр явж байхтай нь тааралдав. “Ахынх нь хоолой өвдчихсөн. Эмч намайг гурав хоног ярьж болохгүй гэсэн. Тэгсэн ч би яриад л яваад байгаа. Ярьж болохгүй нь ч юу байх вэ, гам барь гэсэн юм л даа” хэмээн учирлаж явна лээ.
С.УУЛ