Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооныхон өчигдөр Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн хуулийг хэрэгжүүлэх ажлын явцтай танилцлаа. Байнгын хорооны дарга П.Алтангэрэл, гишүүн Я.Батсуурь, Ц.Сэдванчиг нарт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргал танилцуулга хийв. Дээрх хууль ирэх оны зургадугаар сараас хэрэгжинэ. Гэхдээ үүний өмнө малчид, тариаланчдад хуулийг сурталчлах, ач холбогдлыг нь таниулах, бирж байгуулах бэлтгэл хангах учиртай.
Энэ хүрээнд 10 гаруй журам батлах ёстой гэнэ. Гэвч “Журмын төсөл ч бэлэн болоог үй, малчид, тариаланчид хангалттай ойлголтг үй хэвээр байна” гэж Байнгын хорооныхон үзэв. Журам бэлэн болоогүй учраас сурталчилгааны ажлаа хийж эхлээгүй хэмээн дэд сайд тайлбарлалаа. Байнгын хорооны дарга П.Алтангэрэл “Ирэх аравдугаар сард багтаан журмаа боловсруулах”-ыг үүрэгдэв.
Юутай ч хуулийн хүрээнд 20 аймагт жишиг хоршоо байгуулахаар ажиллаж эхэлжээ. Ингэснээр сумдад хоршоо байгуулна, тэр хэрээр нэг хоршоонд 45 сая хүртэлх төгрөгийн зээл олгох боломжтой аж. УИХ-аас баталсан 300 тэрбум төгрөгийн бондын арилжаа ямархуу явцтай байгаа, хонь, тэмээний ноосонд олгохоор болсон урамшууллыг малчид хэзээнээс авах талаар Ц.Сэдванчиг гишүүн лавлав. Улсын хэмжээнд жилд 14 мянган тонн ноос бэлтгэдэг байна. Үүнээс одоогоор 6000 тонн нь үндэсний үйлдвэрлэгчдэд, 5000 тонн нь ченжүүдийн агуулахад орсон аж.
Үлдэж буй 3000 тонн ноос эцсийн хэрэглэгчид очоогүй гэсэн дүн мэдээ гарчээ. Малчдад ноосны урамшуулал олгохтой холбоотойгоор яамнаас үйлдвэрлэгчдэд тодорхой үүрэг өгсөн. Үйлдвэр үүдийн хувьд бэлтгэн нийл үүлэгчдээрээ дамжуулж, ноосоо үндэсний үйлдвэртээ тушаасан малчдад падаан бичиж өгч, баримтжуулах ажлыг зохион байгуулснаар эхэлсэн гэнэ. Үүний дараагаар малчид ноосны урамшууллаа авна.
С.УУЛ