Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээр болон протоколыг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн төлөөлөгчид Өвөр монголын Шилийн гол аймгийн Зүүн Сөнөд хошуунд уулзаж, улс хооронд ачаа тээвэрлэх байнгын маршрутуудыг хэлэлцэн тохиролцжээ.
Ховдын Дарви сумын Хөшөөтийн нүүрсний уурхайгаас ЯрантТаке шикений боомтоор ШУӨЗО-ы Алтай аймгийн Цахиур балгас хүртэл, Дорнодын Матад сумын Тамсагийн ордоос Баянхошуу- Өвдө гийн боомтоор ӨМӨЗО-ы Хөлөн буйр аймгийн Шинэ барга зүүн хошууны Сүчу газрын тосны өртөө хүртэл, мөн БичигтЗ үүн Хатавчийн боомтоор Шилийн гол аймгийн Шилийн хотын Рашаан тосны өртөө хүртэл, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Нарийн сухайтын уур хайгаас Шивээ хүрэн боомтоор Алшаа аймгийн Сэхээ боомт хүртэл, Дорноговь айм гийн Хатан булаг сумын Элстэйн уур хайгаас Ханги-Мандалын боомтоор Бугат хотын Дархан муу мянган хошууны Батхаалга балгас хүртэл байнга ачаа тээвэрлэж байхаар тогт сон байна.
Мөн Сүхбаатарын Эрдэнэцагаан сумаас БичигтЗүүн Хатавч боомтоор Шилийн гол аймгийн Улиастай балгас хүртэл, Өмнөговийн Гурвантэс сумаас Шивээ хүрэн-Сэхээгийн боомтоор Алшаа аймгийн Эзний хошууны Далай хөв хүртэл, Дорнодын Чойбалсан сумаас Хавирга-Ар хашаатын боомтоор Хөлөн буйр аймгийн Шинэ барга баруун хошууны Алтан эмээл балгас хүртэлх маршрутаар түр хугацаанд ачаа тээвэрлэхээр боллоо.
Б.МИНЖИН