МАН-ынхан ээлжит хөтөлбөрөө хэрэгж үүлэхээр шийджээ. Олон улсын ардчиллын өдрийг тэд ямар нэг аян санаачлахг үйгээр өнгөрөөж “чадахг үй” болсон аж. Шинэ хөтөлбөр нь “Ардчиллыг айл бүхэнд” нэртэй. Ардчилал гэдэг үг АН-ын нэртэй хамт явдагт МАН-ынхан үнэндээ их эмзэглэдэг юм. Шинэ хөтөлбөрийнхөө зорилго, агуулгын талаар тус намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэв. Тэрбээр “Ардчиллыг аль нэг нам өмчлөх ёсгүй” хэмээн онцолсон. Гурван жилийн өмнөх энэ өдөр МАН Нийгмийн ардчиллын, хоёр жилийн өмнө Ард түмнээ сонсох аяныг эхлүүлсэн түүхтэй юм байна. Сүүлийн аян хоёр жилийн хугацаанд 18 аймагт ажиллажээ.
Одоо ч МАН-ынхан Увс, Ховд, Хэнтий, Өмнөговь, Дорноговь аймагт үргэлжилж буй юм. Уг аянаа тэд ирэх сард багтаан дуусгах юм билээ. Гэхдээ түүний өчигдрийн мэдээллийн зорилго шинэ аян руу чиглэсэн нь мэдээж. “Ардчиллыг айл бүхэнд” түгээхийн тулд хүний хөгжил, эдийн засгийн эрх чөлөө, хариуцлага, шударга ёс, тэгш боломжид санаа тавина. Иргэн нь боловсролтой, хөгжсөн байж улс орон хөгжин ө. Гуравдагч хүчин, иргэний нийгмийнхний хувьд хамгийн хариуцлагагүй, шударга ёсыг умартсан нам нь МАН. Тэгвэл МАН-ынхан өөрсдийн хариуцлагагүй байдалд дүгнэлт хийхээ өчигдөр амлав.
Ажлаа мэддэггүй, асуудлаа шийдэж чаддаггүй, хүнд сурталтай улс төрийн албан тушаалтан, төрийн албан хаагчдад хариуцлага тооцох гэнэ. Я.Содбаатарын хэл халтирсан уу яасан, МАН төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох агуулгатай ийм үг унагаад авсан юм. Мөн улс төрд ороход мөнгөний босго тавьдаг байдлыг халж, тэгш боломж бүрдүүлэх ёстой гэлээ. Сэтгүүлчид түүнээс зарим зүйл тодрууллаа.
-МАН-ын гишүүдээс МАХН руу “урвах” магадлал өндөр боллоо. Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, намын дарга С.Батболд нарын зөрчил хурцадлаа гэх мэт мэдээлэл гарч байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Манай намын удирдлагуудын хооронд зөрчил байхгүй. “Ард түмнээ сонсох аян”-ы хүрээнд генсек, намын дарга хоёр баруун болон төвийн аймгуудад ажилласан. У.Хүрэлсүх дарга БНХАУ руу, С.Батболд дарга Эрхүү рүү яваад ирсэн. Энэ мэтээр тэднийг эзгүй байх хооронд хэсэг бүлэг хүний зүгээс хэвлэлийг ашиглан нийгмийн тархийг угаах гэж зохион байгуулалттайгаар ийм мэдээлэл тарааж байна. Сонгууль дөхсөн учир намыг хагалан бутаргах зорилготой мэдээлэл цацагдах боллоо. Тиймээс ч шинэ хөтөлбөрөөрөө ардчиллыг төгс хөгжүүлэхийг зорьж байгаа.
МАХН бол Дээд шүүхэд 19 дүгээрт бүртгүүлсэн нам. Тус намд манай намд байсан цөөн хүн л бий. Жилийн хугацаанд 1608 хүн манай намаас гарч, улс төрийн сонголтоо хийсэн. Ажиглаад байхад тэнд ардчилсан хувьсгалыг хийлцэж явсан, анархист байр суурьтай хүмүүс цугласан байна лээ. Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж байгаа нь тэдний дотоод хэрэг. Манай нам нэрээ сольсны дараа 26 мянга гаруй хүн шинээр элссэн. Одоо МАН 160 мянга гаруй гишүүнтэй. Ер нь улс төрд соёл хэрэгтэй. МАХН ийм зарчмаар л ажиллах ёстой.
-Гэхдээ МАН сонгуулиар МАХН-тай хамтрахаас аргагүй болж байна гэсэн мэдээлэл ч байгаа. Ийм магадлал бий юү?
-Сайн сайхны төлөө бид аль ч намтай хамтрахад бэлэн. Улс орныхоо төлөө онцгой бүрэн эрхээ ч хуваалцаж байгаа шүү дээ. МАХН аравт, зуут, мянгатын зохион хэлбэрээр зохион байгуулалтаа хийж байгаа гэсэн. Төв аймгийн Цээл суманд зуутаа байгуулсан байна лээ. Тэр сумын удирдлага гурван жилийн өмнө манай намаас гарсан. Учир нь орон нутгийн сонгуульд тэд намаас нэр дэвшсэн хүчтэй зэрэгцэж бие дааж өрсөлдсөн. Намын дүрмээр ийм тохиолдолд гарсанд тооцдог. Манайхаас гарсан хүмүүс дээр дөрөөлж улс төр хийх явуургүй аргаар хол явахгүй. Ер нь ирж яваа цагийн өнгийг насны нар хэвийсэн хуучны хүмүүс тодорхойлохг үй.
-МАН-ын генсек У.Хүрэлсүх МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзсан нь үнэн үү?
-Хэвлэлээр Н.Энхбаяр гуай “Уулзаагүй” гэдгээ хэлсэн байна лээ. У.Хүрэлсүх дарга одоо нийслэлд байгаа. Энэ талаар өөрсдөөс нь асуусан нь дээр байх.
-Танай бага хурал хэзээ хуралдах вэ. Тодорхой ямар асуудал хэлэлцэх бол?
-МАН бол асуудлаа шийдүүлсний дараа сахилга бат, эв нэгдэлтэйгээр хэрэгжүүлдэг улс төрийн хүчин. Монгол Улсын ирээдүйн өмнө бид хамтарсан Засгийн газар байгуулсан. Энэ асуудлаар УИХын болон намын гиш үүдийн дунд шүүмжлэлтэй ханддаг зүйл бий. Тиймээс энэ талаар тэд байр сууриа илэрхийлэх нь байх ёстой зүйл. Томоохон төсөл хөтөлб өртэй холбоотойгоор зарим гишүүн байр сууриа илэрхийлж буй юм билээ. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдээд, мэдээллээ аваад явах байх. Бага хурлын тов гараагүй байна. Ойрын хугацаанд хийнэ. Үүгээр намын боловсон хүчин, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн реформ хийх талаар ярилцана.
-Сонгуулийн хуулийн төсл өөр хоёр нам зөвшилц өхөөр болсон. Ямар нэг ахиц гарсан уу, танайх байр сууриа өөрчлөх үү?
-Манай байр суурь тодорхой байгаа. Монголд сонгуулийн шинэчлэл хийх ёстой. Мажоритар системээс татгалзаж, тодорхой хэмжээгээр хувь тэнцүүлсэн тогтолцоог оруулах санаачилгыг манай нам анх санаачилсан. Мажоритар давамгайлсан холимог тогтолцоо байх ёстой гэсэн байр сууриндаа хэвээр байгаа. “Ард түмнээ сонсъё” аяны хүрээнд орон нутагт ажиллахад иргэд “Төрд биднийг төлөөлөлгүй болгов” гэж байсан. Тиймээс мажоритар тогтолцоог тодорхой хэмжээнд авч үлдэх хэрэгтэй. Ард түмэн төлөөлөлтэй байхыг хүсэж байна. Мөн нам нэрийн дор янз бүрийн хүн шургалчих вий гэж тэд санаа зовдог. Нөгөө талаар Сонгуулийн хууль бол Монгол төрийг байгуулах хамгийн гол эрх зүйн баримт учраас шинэчлэлийг огцом хийж болохгүй. Цаашид хувь тэнцүүлсэн тогтолцоо руу явна. Гэхдээ уг системээр бид сонгууль зохион байгуулж үзээгүй учир шатлалтайгаар хийх учиртай гэж үзэж байгаа.
-Улс төрд ороход мөнгөний босго тавих ёсгүй гэж Та хэллээ. Тэгэхээр ирэх сонгуульд МАН нэр дэвшигчдээсээ мөнгөн татвар авахгүй гэсэн үг үү?
-Сонгуульд хэнийг, ямар журмаар нэр дэвшүүлэхийг Бага хурлаар шийддэг. Тиймээс үүнд би хариулж чадахгүй. Ер нь МАН-ын удирдлагын тухайд тэгш боломжийг хаасан хязгаарлалт хийхгүй гэсэн байр суурьтай байна.
-Та сая МАН төрийн албан хаагчдад хариуцлага тооцно гээд хэлчихлээ. Нам төрийн албан хаагчдад хариуцлага тооцож болдог юм уу?
-МАН төрийн албан хаагчдад хариуцлага тооцохг үй. Харин төрийн албан хаагчдын хариуцлагыг хууль эрх зүйн хувьд яаж сайжруулах, хэрхэн ёс зүйтэй болгох талаар ажиллах юм. Эрх барьж буй намын хувьд УИХ дахь бүлгээрээ дамжуулж ийм ажил хийнэ. Нам өөрийн боловсон хүчнээ боловсронгуй болгох чиглэлээр ажиллана.
С.ТУУЛ