Туркийн Үндэсний Их хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Садэттин Калкан тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Тэднийг өчигдөр УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж хүлээн авч уулзлаа. Хоёр орны Тамгын газар хооронд дөрвөн удаа хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурж байжээ.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж дэлхий ертөнц техникийн өндөр түвшинд хүрч хөгжсөн эринд бид амьдарч байгаа учраас УИХ-ын Тамгын газрын хувьд мэдээллийн цахим санг бий болгох, мэдээ мэдээлэл, техникийн хурдацтай хөгжлөөс хоцрохгүй байхын чухлыг онцлов. Тамгын газар архиваа электрон болгож, теле студи байгуулсан, интернэтийн хурдыг сайжруулан ‘’Ipad service’’ сүлжээг нэвтрүүлсэн гэх мэтээр ажил хийснээ төлөөлөгчдөд танилцуулсан байна.
Уг номын сангийн архивт 1930 оноос хойших сонин хэвлэлд хадгалж буй аж. УИХ-ын үйл ажиллагаанд чухал үүрэгтэй номын санг цахим хэлбэрт шилжүүлэн техникийн шинэчлэл хийхэд Турк улстай хамтрахад бэлэн гэдгээ Ц.Шаравдорж илэрхийлжээ. Ноён Садэттин Калкан уг саналыг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна. Туркийн хүндэт төлөөлөгчдийн бүрэлдэх үүнд тус улсын Үндэсний Их хурлын Тамгын газрын техникийн мэргэжилтнүүд иржээ. Тэд Тамгын газрын номын сан, хэвлэлийн цехийн үйл ажиллагаатай танилцсан байна гэж УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.