НҮБ-ын Ерөнхий ассамблейн 66 дугаар чуулганд оролцохынхоо хажуугаар Ерөнхий лөгч Ц.Элбэгдорж олон орны Тө рийн тэргүүн, зочид төлөөлөгчтэй уулзаж буй юм. АНУ-ын Гадаад бодлогын нийгэмлэг, Ардчиллын төлөөх Америкийн үндэсний сангаас энэ сарын 22-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид “Эрх чөлөөний төлөө” тэргүүн шагнал хүртээсэн байна. АНУ-ын Харфорд сангийн Удирдах зөвлөлийн дарга Роберт Миллер ёслолын ажиллагааг нээж “Монгол орныг 70 жилийн турш удирдан залсан дэглэмийг шинэ нийгмээр солих үйл явцыг тайван замаар хийсэн нь Монголын ардчиллын нэг гайхамшиг. Дараа нь монголчууд хүний эрх, эрх чөлөөг хангасан, чөлөөт зах зээлийн эдийн засгийг дэмжсэн шинэ Үндсэн хуулийг баталж чадсан. Ардчиллыг шинээр тогтоосноос хойш 20 жилийн дараа энэ улс Ардчиллын хамтын нийгэмлэгийг удирдаж байна.
Өнөөдөр иргэд нь эрх чөлөөтэй, хүсэл эрмэлзэлтэй, нээлттэй засагтай, эдийн засаг нь тогтвортой өсөж байгаа Монгол Улс дэлхий нийтийн ан хаарлын төвд байна. Энэ бүх үйл явцад Ц.Элбэгдорж ямагт манлайлагч, удирдагч нь байсаар ирсэн юм” гэжээ. Шаг налыг Ард чиллын тө лөөх Аме рикийн үндэсний сангийн Ерөн хийлөгч Карл Гершман гардуулан өгөв. Кыргыз улсын Ерөнхийлөгч Р.Отун баева манай Ерөнхийлөгчид хүн дэтгэл үзүүлж, үг хэлсэн байна. Мөн Ерөнхийлөгч Катарын Эрхэм дээд Шейх Хамад Бин Халифа Аль-Танитай уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Шейх Хамад Бин Халифа Аль-Тани “Катарын хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож байна. Хамтран ажиллахыг санал болгосон ямар ч салбарт бид хөрөнгө оруулахад бэлэн.
Мөн бид боловсролын салбарт хамтын ажиллагааг санал болгож байна. Катарт Америкийн хэд хэдэн нэр хүндтэй их, дээд сургууль бий” гэжээ. Мөн тэрбээр манай Ерөнхийлөгчийг ирэх арванхоёрдугаар сард Катарт болох Иргэншлийн холбооны дээд хэмжээний уулзалтад оролцохыг урилаа. Түүнчлэн Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын 66 дугаар чуулганы үеэр манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн хуралдааныг амжилттай зохион бай гуулав. Энэхүү хурлаар АОХН-ийн Удир дах зөвлөлийг байгуулсан юм. Хуралдаанд оролцсон орнуудаас 25 нь Удир дах зөвлөлд орж ажиллахаа албан ёсоор мэдэгдлээ.
Монгол Улс АОХН-ийг 2011-2013 онд даргалж байгаа хоёр жилийн хугацаандаа баримталж ажиллах үндсэн чиглэлээ тодорхойлсон. Эдгээр нь ардчиллын боловсролыг дэлгэрүүлж, иргэний нийгмийн байгууллагын төлөвшлийг дэмжих, Азийн бүс нутгийн ор нуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, шинээр болон шилжилтийн үедээ яваа улс орнуудын ардчиллыг бэхжүүлэх үйлсэд дэмжлэг үзүүлэх, туршлага хуваалцах зэрэг арга хэмжээнд ач холбогдол өгч ажиллана. Удирдах зөвлөлийн хуралдаанд Литва, Эл Саль вадор, Уругвай, Чили, Нигери, Португал, Тунисийн Гадаад хэргийн сайд нар болон өндөр албаны 18 төлөөлөгч үг хэллээ.
АОХН-ийн үйл ажил ла гаа Ажлын хэсгүүдээр дамжин явагддаг бөгөөд одоогийн байдлаар Ядуурал, хөгжил, ардчил лын асуудлаарх ажлын хэсэг, Ардчиллыг хөгжүүлж, үндэсний болоод үндэстэн дамнасан аюулаас хамгаалах, Хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, Бүсийн хамтын ажиллагааны, Иргэний нийгмийг байгуулж хамгаалах, АОХН-ийн шинэчлэлийн асуудлаарх Ажлын хэсэг ажиллаж байна. Удирдах зөвлөлийн хуралдааныг Гадаад харилцаа ны сайд Г.Занданшатар удирдаж явуулжээ. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шведийн улстөрч, хүний эрхийг хам гаалагч Мариа Лейснэртэй уулзав.
Шведийн Либерал ард түмний намыг тэргүүлж байсан, сүүлийн үед олон улсад хүний эрхийг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа тэрбээр Монгол Улсын зохион байгуулсан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн хуралдаанд оролцож, байр сууриа илэрхийлсэн юм. Хатагтай М.Лейс нэр “Монгол Улс Ардчилсан орнуу дуудын хамтын нийгэмлэгийг даргалж байх хугацаандаа гишүүн орнуудын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд анхаарна гэснийг би талархан хүлээн авсан. Ялангуяа Ази тивээс тус байгууллагад гишүүнээр элсэх орнуудын тоо ирэх хоёр жилийн дотор нэмэгдэнэ гэдэгт итгэж байна. Учир нь Монгол бол Азидаа загвар болсон ардчилал юм. Бид туршлагатай буурь суусан ардчиллаас гадна шинэ залуу ардчиллаар хүчээ сэлбэх хэрэгтэй байна” гэв.