УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь саяхан тойрогтоо ажиллаж нийт
4000 гаруй иргэд сонгогчидтой уулзжээ. Тэрээр тойрогтоо ажиллах үеэрээ УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн батлагдсан хууль тогтоомжууд, улс орны хөгжлийн болон иргэд олон нийтийн анхаарал, хэлэлцүүлгийн төвд буй гол асуудлуудын талаар мэдээлж, орон нутагт хийсэн хөрөнгө оруулалттай танилцаж, өвөлжилтийн бэлтгэл, сумдын эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн ажил байдалтай танилцсан байна.
Сайншандын аж үйлдвэрийн парк, шинэ төмөр зам зэрэг улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалт хийгдэхээр болж буйд нутгийн иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, сүүлийн үед олон нийтийн анхааралд буй Тавантолгой, цөмийн хаягдал, сонгуулийн хууль, хүний хөгжлийн сангийн талаарх дэлгэрэнгүй тайлбар, мэдээллийг УИХ-ын АБГББХ-ны даргаас авч байв.
УИХ-ын гишүүн Я.Батсуурь орон нутагтаа томоохон бүтээн байгуулалтын ажил эхл үүлэхийн зэрэгцээ бэлчээр усжуулахад салхин сэнсэн шахуурга ашиглах, сумдын эмнэлэгт халуун ус барих, зөөврийн лаборатори нийлүүлэх, сургуулиудад мэдээлэл технологийн танхим байгуулах, сумдад ёслол хүндэтгэлийн өргөө гэр нийлүүлэх, ундны ус цэвэрш үүлэх зэрэг төслийг санаачлан хэрэгжүүлжээ.