Ирэх он сонгуулийн жил учраас хамтарсан Засгийн газар амласнаа биелүүлэх хатуу даалгавартай. 2012 оны төсвийн төслийг өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын даргад өргөн барьсныхаа дараа “Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг бүрэн биелүүлэхэд чиглэсэн, нөөц боломжоо шахуу дайчилсан төсөл болсон” хэмээн сэтгүүлчдэд мэдээлэв. Ирэх онд цалин, тэтгэврийг нийтдээ 53 хувиар нэмэгдүүлж, иргэдэд хүлээлт бий болгоод байгаа “Хүний хөгжил” сангийн үлдэгдэл нэг сая төгрөгийг боломжит бүхий л хэлбэрээр олгоно гэдгээ гүйцэтгэх засаглалын тэрг үүн мэдэгдлээ.
2012 оны эцэс гэхэд нэг хүнд ногдох ДНБ 6.3 сая төгрөг буюу 5362 долларт хүрэх нь. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 36 хувь, нийт зарлага 7.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39.5 хувь байхаар төсөлд тусгажээ. Дашрамд дурдахад, 2011 онд төсвийн тэнцвэрж үүлсэн орлого 2.5 орчим их наяд төгрөгөөр батлагдаж байв. Тэгвэл 2012 онд төсвийн нийт орлого энэ жилийнхээс бараг гурав дахин нэмэгдэхээр байгаа бол төсвийн алдагдал 2011 оныхоос 2.4 дахин буурахаар тооцжээ. Сонгуулийн жилийн улсын төсв өөс хөрөнгө оруулалтад 1.5 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн нь өмнөх жилийнхээс 2.4 дахин нэмэгдэх үзүүлэлт аж. Энэ нь урьд өмнө байгаагүй бүтээн байгуулалтын их ажлыг 2012 онд Засгийн газраас хөхиүлэн дэмжинэ гэсэн үг.
“Хүний хөгжил” сангийн нэг сая төгрөгийг өгч дуусгана
Төсвийн төслийг боловсруулахдаа дараах дөрвөн зүйлд Засгийн газар гол анхаарлаа хандуулжээ.
* Төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, орлогын тэгш хуваарилалтыг хангах, уул уурхайн салбарт татварын болон бусад бодлогын зохицуулалтыг оновчтой бүрдүүлэх замаар байгалийн нөөцийг иргэн бүрт тэгш хүртээх,
* Хүний хөгжилд суурилсан эдийн засгийн хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх,
*Төмөр зам, авто зам, цахилгаан станц зэрэг эдийн засгийн суурь дэд бүтцийг өргөж үүлэх, бүтээн байгуулалтыг дэмжих,
*Хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн боломжит бүх эх үүсвэрийг хамгийн бага зардлаар бүрдүүлэхийг гол зорилтоо болгожээ. Үр дүнд нь дараах боломжууд бүрдэхийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэв. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2012 онд нийт 53 хувиар нэмснээр 2008 оны төвшнөөс хоёр дахин өснө. Ингэснээр төрийн албан хаагчдын дундаж цалин 600 мянган төгрөгт хүрнэ. Цалин нэмэхдээ хүн бүрийн цалинг жигд хувиар биш ялгавартай нэмэгдүүлэх зарчим баримтална. Төрийн албан хаагчдын цалинг эхний ээлжинд ижил мөнгөн дүнгээр (80000 төгрөгөөр), дараагийн ээлжинд ижил хувиар (23 хувиар) нэмэгдүүлэхээр тооцжээ. Ингэснээр төрийн албан хаагчдын доод цалин 2008 оны төвшин өөс 2.3 дахин, үндсэн мэргэжилтэн багш, эмч нарын цалин 2.0 дахин, дээд цалин 1.8 дахин нэмэгдэнэ. Энэ асуудлаар Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хороогоор хэлэлцүүлж, талууд нэгдсэн зөвшилцөлд хүрчээ. Тэтгэвэр нэмэгдүүлэхийг тэтгэврийн шинэчлэлтэй хамтад нь шийдэж, суурь тэтгэврийн тогтолцоонд шилжүүлнэ.
Эхний шатанд бүх хүний тэтгэврийг ижил мөнгөн дүнгээр, дараагийн шатанд тэтгэврийн хэмжээг харгалзан ялгаатай нэмэгдүүлэхээр тусгажээ. Тэтгэврийг дунджаар 53 хувиар нэмэгдүүлж, 2008 оны төвшинөөс хоёр дахин өсгөнө. Стратегийн орд газруудаас орох орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хишиг хүртээх эрх зүйн болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр Засгийн газрын мөрийн хөтөлб өрт тусгаснаа ирэх онд бүрэн хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд С.Батболд амлалаа. “Хүний хөгжил” сангийн үлдэгдэл нэг сая төгрөгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 334.2 мянган иргэнд бэлнээр буюу нийт 334.2 тэрбум, 170 мянган оюутанд сургалтын төлбөр хэлбэрээр 83.6 тэрбум, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт таван мянган иргэнд таван тэрбум, орон сууц худалдаж авсны төлбөрт 100 мянган иргэнд 100 тэрбум төгрөг олгохоор төсвийн төсөлд тусгажээ.
Ингэснээр ирэх онд иргэд 1.5 сая төгрөгөө бүрэн авч дуусна гэж байна. Тэгвэл дээрх заалтад хамрагдаагүй иргэд яах вэ? Нэг сая төгрөг хүртээхдээ ашигт малтмалын ордын хувьцааг бэлэн мөнгө болгох сонголттойгоор иргэддээ олгохоор Засгийн газар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, мөнгөн хөрөнгөөр баталгаажсан энэ хувьцааг иргэд Засгийн газарт арилжиж бэлэн мөнгө болгох бүрэн боломжтой юм байна. Ирэх жил “Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна байгаль орчныг хамгаалах хөрөнгийг эрс нэмэгдүүлнэ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад зориулж 71.2 тэрбум төгрөгийг төсөвт тусгажээ. “Таван-Эрдэнэ” арга хэмжээг хэрэгжүүлж, мал аж ахуйг эдийн засгийн идэвхтэй эргэлтэд оруулан, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, ажлын байр олноор бий болгоход Засгийн газар онцгой анхаарал хандуулна гэж Ерөнхий сайд ярилаа.