Монгол, Оросын хооронд найрамдалт харилцаа тогтоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурсны 90 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд “Монгол Оросын харилцаа-ХХ зуун” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэнг ГХЯ, Архивын ерөнхий газар, ОХУын Засгийн газрын Архивын агентлаг хамтран зохион байгууллаа. ОХУ-ын Нийгэм, улс төрийн, Гадаад бодлогын, Түүхийн, Эдийн засгийн, Тө- рийн, Цэргийн, Шинэхэн түү- хийн, Урлаг, утга зохиолын, Кино, гэрэл зургийн баримтын гэсэн төрөлжсөн архиваас хоёр улсын харилцааны түүхтэй 230 гаруй баримт, гэрэл зургийг тусгайлан ирүүлжээ. Манай Үндэсний түүхийн, Гадаад харилцаа, Батлан хамгаалах яамны архиваас 200 орчим баримтыг үзэсгэлэнд дэлгэсэн байна.
…1934 оны нартай нэгэн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд А.Амар Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улсын Гадаад хэргийн ардын комиссарын орлогч Л.Карахантай юуг ч юм ярилцан инээмсэглэн зогсоно. Хоёр жилийн дараа Зөвлөлтийн удирдагчидтай ажил хэргийн уулзалт хийчихээд дурсгалын зургаа инээмсэглэн татуулжээ. Харин он, сар нь тодорхойгүй бас нэг зургийг Москвагийн нэгэн харанхуй шоронд татуулжээ. Хоригдлуудын зургийг эгц урдаас, ха жуу талаас нь авсан байдаг даа. Яг тийм, нүдэнд нь гүн гуниг суусан харагдана. Энэ хэдэн оны зураг бол гэж хажууд зогсох дипломатчаас асуувал, “38 оных л болов уу. Чи энэ Л.Карахантай байгаа зураг, наад хоёрынхоо нүдийг харьцуулж хар даа. Нэг хүнийх гэхэд огт өөр байгаа биз” гэв... Ерөнхий сайд П.Гэндэн тэргүүтэй Монголын төлөөлөгчид Кремлийн ордныг сонирхож явна.
УИХ-ын гишүүн С.Оюуны өвөө нэрт эрдэмтэн, Монголын анхны газрын зургийг зохиогч, монгол судлаач А.Д.Симуков нэгэн монгол айлын хойморт үнэгэн лоовууз духдуулчихсан, урт гаансаар тамхилсан шиг тухалсан нь 1930-аад оны зураг гэнэ. Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн, Гүн Цэрэндорж, хамба лам Агваан доржиев нарын нэрийн хуудасны хэлбэр, хийц, орчин үеийн бидний хэрэглэдгээс ер дутамгүй харагдана лээ. 1915 оны тавдугаар сарын 25-нд бай гуул сан Дундад (Хятад), Орос, Мон гол Улсын Хиагтын гэрээ, Орос худалдаа чин нарын цай, барааг тээх мон голчуудын гэрээ бичигт там га дарж олгосон 1905 оны бүрт гэл данс, Монголд алт, нүүрс ний уурхай нээх газар байгаа эсэхийг эрэн сур валжилсан, нууцаар алт малт сан орос хүмүүсийг шийт гэх тухай харилцсан бичгийг 1917 онд үйлджээ.
Жиб зундамба ху тагт, Халхын дөрвөн ханаас Хаант Орос улсаас тусламж гуйж илгээсэн 1911 оны бичиг, дараахан нь Манжийн дарлалаас тусгаарласнаа мэдэгдэж, найр тай сайнаар харилцахыг хүсэж Их Хүрээний Оросын Консулд өргөсөн талархлын бичиг, Азийн морин дивизийн захирагч, дэслэгч генерал Барон Унгерн фон Штернбергт үе улирах ханы зэрэг, Улсыг мандуулагч баатар жанжин цол шагнасан Богд хааны 1921 оны зарлигийн эх хувь байна. Ерөнхий сайд Т.Намнансүрэн болоод Засгийн газрын гишүүдийн өдөр тутмын тэмдэглэл, харилцааны нууц шифр, тарваган тахлаар өвдвөл орос эмчид хандахыг олон хошуунд ухуулсан бичиг ч байх жишээтэй. 1912 онд монголчуудад 15 мянган бердан буугаар, Монголын хүн амд эмнэлгийн тусламж үзүүлэх эмнэлэг-ариун цэврийн экспедици зохион байгуулахад 175 мянган рублиэр орос ах нар тусалж байжээ.
Манайхан ч бас тэдэнд буяны гараа сунгажээ. Зөвлөлт Оросын өлсгөлөн тохиолдсон ардуудад туслах ажлыг хөдөлмөрчдийн дунд зохион явуулах, улсаас урьдчилан мөнгөн тусламж үзүүлэх тухай Засгийн газрын хурлын тогтоол 1922 оны гуравдугаар сарын 23- нд гарчээ. Ёстой нөгөө үнэн ху дал нь мэдэгдэхгүй юмыг мянга сонсож байхаар нэг удаа очоод үзчихээр түүхэн гэрэл зураг, баримт бичгийн үзэсгэлэн Гадаад харилцааны яамны “Номин” танхимд өчигд өр нээлтээ хийлээ. Тун яарахгүй бол маргааш хаах юм билээ шүү. Архивын салбарт хамтран ажил лах тухай МонголОросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 1992 онд бай гуулжээ. Комиссын ху рал жил бүр хоёр улсад ээлжлэн болдог юм байна.
Монголын талыг ХЗДХ-ийн дэд сайд, Оросын талыг ОХУын Архивын агентлагийн орлогч дарга ахалдаг аж. Комиссын XIX хуралдаан энэ өдрүүдэд Улаанбаатарт бол лоо. Хуралдааны үеэр “Монгол-Оросын цэргийн хамтын ажиллагаа 1911-1946” эмхтгэлийн II боть, “МонголЗ өвлөлтийн соёл, шинж лэх ухаа ны хамтын ажиллагаа 1921-1991” эмхтгэлийн нэмж засварласан эхний ботийг танилцууллаа. ОХУ-ын Нэн шинэ түүхийн, Эдийн засгийн, Гадаад бодлогын түүхийн төв архивт баримт судалж, илрүүлэх ажлыг эхлүүлэх, Монголын судлаач, архивын ажилт нуудыг ОХУ-д ажиллуулах, мэргэшил дээшлүүлэх, Монгол-Оросын 1917 оноос өмнөх харилцаа, “Халхын гол 1939 он” сэдвээр болон эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар хамтран ажиллахаар Комиссын хуралдаанаас төлөвлөжээ.
ОХУ-ын Засгийн газрын Архивын агентлагийн орлогч дарга, Архивын сал барт хамтран ажиллах МонголОросын комиссын Оросын хэсгийн ахлагч В.П.Тарасовоос зарим зүйл тодрууллаа. -Монголын гурав, Оросын есөн архиваас хоёр орны улс төр, цэрэг, эдийн засаг, соёлын харилцаа, хамтын ажиллагааны түүхийн холбогдолтой 400 гаруй үзмэрийг үзэсгэлэнд зориулж авчирлаа. Энэ үзэсгэлэнд Хаант Орос улсаас Богд хаант Монгол Улсад үзүүлж байсан цэрэг, санхүүгийн тусламж, Монголын талаар явуулж байсан дипломат бод логын талаарх сонирхолтой баримтуудыг анх удаа дэлгэн тавьж байна. 1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд гарын үсэг зурсан най рамдалт харилцаа тогтоох тухай хэлэлцээр нь их, бага улсуудын харилцааны түүхэнд хамгийн анхны, тэгш эрхтэй гэрээ байсан. Гэрээний улс төрийн гол агуулга нь Монгол Улсын тусгаар тогтнолыг Орос хүлээн зөвшөөрсөн явдал юм. Хэлэлцээрийн явц, үр дүнгийн талаарх сонирхолтой барим туудыг энд тавьсан. Үзэсгэ лэнгийн баримтууд нь хоёр орны ард түмний ах дүүгийн харилцааны түүхийн он дарааллын хуудсыг дэлгэж харуулна гэв.
Го.ЭНХТӨР