УИХ дахь АН, МАН-ын бүлгийн Сонгуулийн Ажлын хэсгийнхэн өчигдөр 9.30 цагаас уулзжээ. Гэвч зөвшилцөлд хүрээгүй учраас МАН-ын Удирдах зөвлөл бүлгийн гишүүдээ “Элит” төвд цуглахыг урьсан аж. Үдийн хоолтой энэ уулзалтыг эх сурвалж “албан бус” хэмээн тодорхойлсон ч зарим асуудлаар ширүүхэн ярилцсан байна.
Хурлаар зөвхөн Сонгуулийн асуудал яриагүй бололтой. Оюутолгойн асуудлаар Засгийн га зарт “заналхийлэх” болсон бүлгийн гишүүдийнхээ талаар ч хэлэлцжээ. Тэднийг дэмж сэн утгатай үг хэлсэн хэмээн УИХын даргыг ч Удирдах зөвлөлийн зарим ги шүүн буруутгасан бололтой байна. Хамтарсан Засгийн газрын Сангийн сайдын суудал АН-д ногдож буй. Сонгууль дөхсөн үед улсынхаа санхүүг өөр намын хүнд атгуулаад суугаад байж таарахгүй гэсэн утгатай зүйлийг Удирдах зөвлөлөөр ярьснаа бүлгийн гишүүдэд дуулгасан гэх мэдээлэл байна. 2012 оны төсвийн төслийг УИХ-д саяхан өргөн барьсан. Сонгуулийн амлалтаа биелүүлэх нэрээр асар их зардал шаардсан төсвийг эргэж харах ёстой, их санасан газар есөн шөнө хоосон гэгчийн үлгэр болох вий гэсэн шүүмжлэл ч бүлгийн гишүүдээс гарчээ.
Өнөөдөр бүлгүүдийн Ажлын хэсгийнхэн уулзана. Тэд Сонгуулийн асуудлаас гадна МАН-ын өчигдрийн цугларалтаар яригдсан зарим зүйлийн талаар хөндөж магадгүй аж. АН сонгуулийн тогтолцооны талаар буулт хийхгүйд хүрвэл АН-ын зарим сайдыг чөлөөлөх, улмаар Засгийн газраас гаргах асуудлыг ч ярьж магадгүй бололтой.