“Korean air” компанийн онгоцонд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцтай Ерөнхийлөгч таараад “Шууд ажилдаа ороорой” гэж хэлснийг тэрбээр сэтгүүлчдэд утсаар дамжуулан мэдээлсэн. Хүний нутагт жил гаруй шоронд суусан ч Б.Хурцын биеийн байдал сайн байгаа бололтой.
Тэрбээр өнгөрсөн сарын 27-нд эх орондоо ирээд маргааш нь ажлынхантайгаа уулзсан юм. Харин 29-нөөс ажлаа хийж эхэлжээ. Б.Хурцтай уулзаж яриа авах гэсэн сэтгүүлчид тус газрынхныг залхааж байгаа бололтой. Үүдээр нь орсон хүн бүхэнд “Хурц ирээгүй, бид юу ч мэдэхгүй” гэх нь холгүй байна.
Х.ОЮУН