Энэ өгүүлбэр содон сонсогдож байгаа биз. Арвин ургац хураасан манай тариаланчид ойрын хэд хоногуудад “намрын ногоон өдрүүдээ” тэмдэглэж байгаа юм. Энэ бол маш сайхан үйл ажиллагаа. Харин миний хэлэх гээд байгаа нам рын халуун өдрүүд УИХ-ын намрын чуулганы нээлтээр эхлэв. Сонгуулийн жи лийн өмнөх сүүлийн хоёр чуул га ны нэг нь өнгөрсөн даваа гаригт нээлтээ хийсэн УИХ-ын 2011 оны намрын ээлжит чуулган юм. Дараагийн чуулган ирэх оны хавар болно. Сонгуультай ойролцоо болох учраас үнэн хэрэгтээ нэр төдий чуулган байна байх. Тийм учраас л энэ намрын чуулганы ач хол богдол өндөр байх учиртай билээ. Чуулган эхлэх сургаар л 20- иод УИХ-ын гишүүн Оюутолгойн гэрээ, хэлэлцээрээр шалтаглаж улс төр хийгээд эхлэв.
Европын зах зээлд нүүрлэсэн хямрал наашилсан, зэсийн үнэ байнга унаж ирсэн гэх мэт түгшүүртэй нөхцөл байдлыг мань хэдэн гишүүн жирийн иргэн биднээс илүүтэй мэдэрмээр санагдах юм. Тэд Монголын түүхэнд байгаагүй энэ бүтээн байгуулалтын аж лыг улст өржүүлснээс болж “Айвен хоу майнз”, “Рио Тинто”-гийн хувьцаа хөрөнгийн бир жүүдэд энэ хэдэн өдрүүдэд 20 гаруй хувиар унасан. Энэ хэрээр Оюутолгойн хөрөнгө оруулалт дундарна гэсэн үг. Ирэх жил ашиглалтад орох байсан уурхай төдий хугацаагаар хойшилно. Буруу замаар будаа тээсэн зарим гишүүн үүний учрыг хожуу ч гэлээ ойлгожээ. Лав л Ш.Сайхансамбуу “буруу зүйл хийж байгаагаа ойлгосноо” өчигдөр мэдэгдэв. Ер нь энэ чуулган гишүүдийн хэн нь хэн бэ гэдгийг харуулах учиртай.
Сонгууль дөхсөн чуулганы танхимд, камерын өмнө их л олон жүжиг, шоу дэглэгдэх нь тодорхой. Чуулганаар хэлэлцэж буй хууль, тогтоолын төслүүд хувь ги шүүний, намын талд ашигтай байд лаар бат лагдах магадлал ихтэй. Тийм учраас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрч лөлтийг ямар ч тохиолдолд дэм жихгүй, хориг тавина гэсэн байх. Сонгууль дөхсөн үед ийм том асуудлыг үнэндээ хэлэлцэж болдоггүй л байхгүй юу. 2000 оны сонгуулийн өмнөхөн Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийг дордохын долоон өөрчлөлт гэсэн хэлц үг өнөө дөр ч “моод”-ноос гараа гүй л байна.
Сонгуулийн хуулийг бас дурдмаар байгаа юм. Ямар хувилбараар баталбал манай намын ялах магадлал илүү байх вэ гэсэн байд лаар намууд, тэр тусмаа МАН хандаж байгаа нь нууц биш. Сонгууль дөхсөн намрын чуулганы “онцлог” нь энэ. Үндэсний хэмжээний том эрх ашиг хөндсөн асууд лыг, тэр тусмаа нийгмийн суурь харилцааг зохицуулдаг баримт бичгүүдийг сонгуультай ойр чуул ганаар хэлэлцдэгийг болимоор байгаа юм. Үнэндээ намрын чуулган театрын тайз мэт байсаар зав сар лах бо лов уу. Юм бүхэн улс төрийн хаяг тай байх болно. Гэхдээ МАН, АН-ын бодлоготнуудаас их зүйл хамаарна. Улстөржих нь бага, ургац арвин чуулган байх болтугай.
Г.ЭНХ