”Фортуна” Батбаяр хамтарсан Засгийн газарт тааруухан ханддаг хүний нэг. Тэр өчигдөр Ерөнхий сайдыг эвгүй байдалд оруулахыг ихэд хичээсэн ч тусыг олсонгүй. “Та чинь Сингапурт айлчилж байхдаа нууцаар Фрийдландын хувийн онгоцоор зугаалсан гэл үү. Тэр хүнтэй юу ярьж тохирсон бэ” хэмээн асуув. Тэгснээ “Та хариулахгүй байсан ч болно” гэх юм.
Ерөнхий сайд С.Батболд хэлж байна аа. “Фрийдландын хувийн онгоцоор яваагүй. Тийм бодол, хүсэл ер байдаггүй юм” гэв. Энэ асуулт хариултаас үзвэл Ц.Шинэбаяр, Н.Батбаяр нар дургүй хүнээ “доош хийж” л байвал юу ч гэж асуух хамаагүй бололтой.
Г.ЭНХ