Монголын Хүний төлөө намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Х.Бат-Ялалт нарын өргөдлийг Улсын Дээд шүүх өчигдөр хянан хэлэлцлээ. Х.Бат-Ялалт нараас шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь Улс төрийн намын тухай хуулийн холбогдох заалтын шаардлагыг хангахгүй байсан аж.
Тиймээс Улсын Дээд шүүх Монголын хүний төлөө намыг бүртгэхээс татгалзсан байна. Тухайн нам нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлага хангасан баримтуудыг ирүүлсэн тохиолдолд намаа бүртгүүлэхээр дахин шүүхэд хандах боломжтой юм.
Г.ЦОЛМОН