Хүний сэтгэл санааны байдал, стресст орсон эсэхийг мэдрэх чадвартай компьютерийн хулганыг Японы “Метрополитан” их сургуулийн эрдэмтэд зохион бүтээжээ. Хулганад суулгасан дамжуулагчийн тусламжтайгаар хүний цусны даралт, зүрхний цохилт, тархины үйл ажиллагааг мэдэрч стрессийн төвшинг тодорхойлдог гэнэ. “Стрессийн төвшнөө тодорхойлохын тулд гараа хулгана дээр 10 секундын турш байрлуулна. Хулганад байрлуул сан дамжуулагч мэдээллийг тусгай программд шилжүүлэн дөрөв хүртэлх баллын үнэлгээ өгөх юм. Хэрэв та 1-2 үнэлгээ авбал стресс бага, сэтгэл санаа өөдрөг байна гэсэн үг. Харин 3-4 байвал ямар нэгэн арга хэмжээ авах ёстой гэсэн үг” хэмээн эрдэмтэн Осаму Нитта ярьжээ. Өнгөрсөн сарын сүүлчээр Токиод болсон “Innovation Japan 2011” үзэсгэлэнгийн үеэр энэ бүтээлээ тэрбээр танилцуулсан аж.