Монгол Улс үнэхээр дэлхийн анхаарлын төв цэг болсныг монголчууд бид энэ онд сайтар мэдэрлээ. Гуйгаад байхад ирдэггүй, эсвэл дээгүүр нисээд, хажуугаар давхиад өнгөрдөг байсан гаднын томчууд шил шилээ даран манай хоймрыг зорих болов. Зөвхөн энэ онд л гэхэд Энэтхэгийн ерөнхийлөгч Пратибха Девисингх Патил, Финландын ерөнхийлөгч Таръяа Хало нен, БНСУ-ын ерөн хийл өгч И Мён Баг, АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден тэрг үүтнүүд манай уяан дээр ар араасаа бууж, энэхүү өндөр дээд хэмжээний зочдын цувааны зургаа дахь нь болж ХБНГУын Канцлер хатагтай Ангела Меркель ирснээр гийчдийн жагсаалтыг отголов. Ийм зиндааны хүмүүс урьсны зоргоор гүйгээд ирээд байдаггүй.
ХБНГУ-ын Канцлерийн хувьд л гэхэд түү хэнд анхных болж байна. Германтай бид нэлээд эрт ний харилцаатай. Түүх, соёл, эдийн засаг, улс төрийн түнш лэлийн зузаан түүхтэй. Гэсэн хэрнээ үе үеийн Засгийн тэргүүнүүд нь манайд ирдэггүй л байж. Гэтэл “гэв гэнэтхэн давхиад ирсэн” нь юутай холбоотой вэ?
Юуны өмнө Монголын нэр хүнд дэлхийн тавцанд өсөн дэвжсэний баталгаа. Хөгжил дэвшлийн гараан дээр ирсний, хөрсөн дорх эрдэнэст маань харийнхан нүд унагаж байгаагийн шинж. Нөгөө талаар Монгол Улсын гадаад бодлого, харилцааны асуудлыг хариуцаж буй яам, албан тушаалтнуудын ажлын үр дүн гэж дүгнэж болно. Германаар буюу Ангела Меркелиэр жишээ аваад үзье. Монголчууд герман техник, техноло гийн яс чанарыг сайн мэддэг. “За гэвэл ёогүй” байж чад - даг тэдний ажил хэрэгч, яг таг ха рилцааг ч үнэлдэг. Их най мын нэг, эдийн засгийн хүчин чадал, техник технологоороо дэл хийд үнэлэгддэг тэдэнтэй хамт рах сонирхол бидэнд байдаг, Монголын баялгийг ашиг орлого болгож, түүнээс хувь хишиг хүртэх нууцхан санаархал германчуудад бий. Хоёр жилийн өмнө тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр ХБНГУ-ын бизнесийн салбарынхантай Берлинд уулзахдаа “Бид та бүхнийг бүжгэнд урьж байна” хэмээж, түүнд нь герман нөхөд ихээхэн хөхин баясаж байсныг санаж байна.
Тэд бүжгийн хосоороо биднийг сонгож байгаагийн баримт энэхүү айлчлал боллоо. Гадаад харилцааны сайд Г.Зан даншатар сайд болсныхоо да раах анхны айлчлалыг ХБНГУ, Италиас эхэлж байж. Шинэхэн сайд маань А.Меркельд манайд зоч лоорой гэсэн урилга гардуулж байсан нь ийнхүү ердөө нэг жилийн дараа ажил хэрэг болов. Сая ын айлчлалын үеэр ХБНГУын Элчин сайд нь Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт хандан “Та бид чухал айлчлалыг маш богино хугацаанд, амжилттай зохион байгуулж чадлаа” гэсэн урмын үгээр бие биеэ шагнаж байх нь сонсодсон. Тэгэхээр хатагтай А.Меркелийн Монголд морилсонд, ийм өндөр дээд хэмжээний айлчлалыг зохион байгуулж чадсанд, дэл хийн тэргүүлэх гүрний нэг Мон голыг бүжгийн хосоороо сонгож байгааг содон үйл явдал хэмээн нэрлэх нь зүй ёсных биз ээ.