Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж, төр түшилцэж явсан М.Энхсайханыг сайн улстөрч гэдгийг нь мэдэх биз. Тэгвэл тэрбээр өөрийгөө “Гэр бүлийнхэндээ сайн эцэг, халамжит хань, хүндлэлт өвөө, нөхөддөө итгэлт анд нь байхыг хичээдэг эгэл жирийн монголчуудын нэг” хэмээн тодорхойлдог юм байна. Гавьяат эдийн засагч болсноо ганц өөрийн хүчин зүтгэлд “нялахыг” хүсдэггүй гэнэ. Үүнд нь бас ард түмний ач буян орсон аж. Төрийн албанд 30 гаруй жил зүтгэхдээ хийсэн ажилд нь алдаа, оноо байгааг хэлсэн байна лээ. Энэ тухай тэр фэйсбүүк хуудастаа бичжээ.