“ХБНГУ-ын Засгийн газрын тэргүүний хувьд Монгол Улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ түүхэн бөгөөд манай хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг илтгэн харуулсан үйл явдал юм” гэж Ерөнхий сайд С.Батболдын онцолсон хатагтай Ангела Меркелийн айлчлал өчигдөр 9.00 цагт Сүхбаатарын талбайд угтах ёслолоор эхэлсэн. Энэ үеэр хүндэт харуул, морьт цэргүүд жагсаж, хоёр орны Төрийн дууллыг эгшиглүүлэв. Ёслолын ажиллагаанд Монголын талаас Га даад харилцаа ны сайд Г.Занданшатар, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Даваадорж, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ дахь Монгол, Германы парламентын бүлгийн дарга Б.Тэрбишдагва болон албаны бусад хүн байлцлаа. ХБНГУын талаас Бундестагийн гишүүн Юрген Коппелин, Михаэль Фукс, Дагмар Энкельманн, Уте Кумпф болон Төрийн нарийн бичгийн дарга, Холбооны Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Штефан Зайберт нар оролцсон.
Хоёр улсын Засгийн газрын тэргүүн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Төрийн ордны хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурснаар албан ёсны хэлэлцээрийг эхлүүлэв. Нэг цаг орчим үргэлжилсэн хэлэлцээрийн дараа Ерөнхий сайд С.Батболд, Канцлер Ангела Меркель нар Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцсон юм. Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрт ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Петер Шаллер, Эдийн засаг, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ёохен Хоманн нар, Уурхайн гэрээт олборлогчдын тухай “Эрдэнэс Таван толгой” компани, “ББМ Оперта” групп хоорондын гэрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, “ББМ Оперта” группийн ерөнхийлөгч Вольганг Петерс, Хамтран ажиллах тухай “Эрдэнэс Тавантолгой”, “Сийменс” компани хоорондын ерөнхий гэрээнд “Эрдэнэс Таван толгой” ком панийн гүй цэтгэх захирал Б.Энэбиш, “Сийменс” компанийн Эрчим хүчний үйлдвэрлэл хариуцсан гүйцэтгэх за хи рал Маркус Таке нар гарын үсэг зурлаа.
Улаанбаатар хотод шинээр баригдах суурьшлын бүс дэх усны тогтвортой ашиглалтын болон усны хангамжийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай Нийс лэлийн Хөрөнгө оруулалтын газар, ХБНГУ-ын “ГАУФФ инженеринг” компа ни хоорондын хэлэлцээрт Улаанбаатар хотын ерөн хий менежер Ч.Бат, “ГАУФФ инженеринг” ком панийн ерөнхийлөгч Увэ Гауф нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Линдао Нобелийн шагналтнуудын Зөв лөл, Констанс нуурын эрэг дээрх Линдао Нобелийн шаг налтнуудын уулзалтын сан хооронд байгуулах Харилцан ойлголц лын санамж бичиг болон Монгол Улсын ШУА, Дюссельдорф хот дахь Герда Хенкелийн сан хоо рондын Арх ео логийн салбарын шинжлэх ухааны хамтын ажиллагааны тохиролцоонд ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Герда Хенкелийн сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ми кел Ханслер нар гарын үсэг зурсан юм. Дээрх ёслолын дараа Засгийн газрын тэргүүнүүд айлчлалыг сурвалжилж буй хэвлэлийнхэнд мэдээлэл хийв.
С.Батболд: -ХБНГУ-ын Канцлер, эрхэмсэг хатагтай Ангела Меркелийн Монгол Улсад хийсэн айлчлал амжилт тай боллоо. Европ дахь Монголын гол түнш ХБНГУтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэр гүүлэх зорилтын нэг юм. Бидний яриа хэлэлцээр амжилттай болж өндөрлөлөө. Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Германы хөрөнгө оруулалтыг татах, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдэд тэргүүний дэвшилт технологи нэвтрүүлэх талаар санал солилцлоо. Түүхий эдийг шууд экспортлох бус аль болох өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлохын тулд байгаль орчинд халг үй техник, технологи нэвтрүүлэх, Монголд өрнөж буй ардчилал, зах зээлийг улам гүнзгийрүүлэх, Герман улсын туршлагаас суралцах, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгоход тодорхой дэмж лэг үзүүлэх, шинжлэх ухаан, боловсрол, батлан хамгаалах, эрүүл мэнд, нийг мийн сал барт хамт ран ажил лах зэрэг тодорхой сэдвийг хөндөж ярилцлаа. Хоёр талын болон бүс нутгийн асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцсон.
А.Меркель: -Халуун дотноор хүлээж авсан Монголын ард түмэн,төр, засгийн удирдлагад талархал илэрхийлье. Монгол, Герман улс орон зайн хувьд хол ч эртний түүхэн харилцаатай улс юм. Монгол Улс сүүлийн 20 жилд ардчилал, зах зээлийг амжилттай хөгжүүлж ирснийг Герман улс анхааралтай ажиг лаж, сайшаадаг. Сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж бололцоо бий гэж үзэж байна. Хоёр талын гарын үсэг зурж байгуулсан гэрээ, хэлэлцээр бодит ажил болно гэдэгт итгэлтэй байна. Байгаль орчинд ээлтэй, үр ашиг өндөр технологийг нэвт рүүлэх, боловсон хүчин бэлтгэж өгөх чиглэлээр анхаарч ажиллана.
Манай хоёр орон батлан хамгаалах салбарт амжилттай хамтран ажиллаж байна. Монгол Улсыг Европын холбоотой хам тын ажиллагаагаа өргө- жүүлэх, Европын аюулгүй бай дал, хамтын ажиллагааны бай гууллагын ги шүүнээр эл сүүлэхийг Гер маны тал дэмжиж байна. Хоёр улсын харил цаа, хамтын ажиллагаанд энэхүү айлчлал шинэ хуудас нээлээ. Гарын үсэг зурсан хэлэлцээр, баримт бичгүүдийг ажил хэрэг болгох, бодит үр дүнд хүргэхийн төлөө ХБНГУын Канцлерийн хувьд анхаарч ажиллах болно.

-Манай хоёр орон харилцааны урт түүхтэй ч томоохон төслүүдэд хамтран ажил ласан туршлага бага. Хоёр орны эрх ашгийг нэгтгэсэн ирээдүйн хөгжлийн гарцыг Та хэрхэн харж байна вэ?
А.Меркель: -Тантай санал нэг байна. Хоёр тал хамтраад хэрэг жүүлсэн томоохон төсөл одоогоор байхгүй. Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах “Эрдэнэс Тавантолгой”, “Сийменс” компани хоо рондын ерөнхий гэрээнд гарын үзэг зурлаа. Цаашдаа эдийн засгийн хамтын ажиллагааг улам хөгж үүлэхийн тулд өөр томоохон төслүүдэд хамтран ажиллах болно.
-Ардчиллыг бэхжүүлэх талаар Та Холбооны Канцлертэй санал солилцсон гэсэн. Монголд ардчиллыг бэх жүүлэх талаар цаашдаа ямар арга хэмжээ авах вэ?
С.Батболд: -Монголд өрнөж буй ардчиллын үйл явцыг улам гүнзгийрүүлж, баталгаажуулах, сонгуулийн тогтолцооны шинэчлэлийн талаар харилцан ярилцсанд миний сэтгэл хангалуун байгаа. Герман улсын туршлагыг судлах нь бидэнд үнэтэй зүйл байх болно. Монгол Улсад айлчилсан ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нарт бараалхаж, УИХ-ын хүндэтгэлийн чуулганд оролцож үг хэлсэн юм. Монголд Германы Их сургууль байгуулах Ерөнхийлөгчийн санаачилгыг А.Меркель дэмжиж байгаагаа илэрхийлжээ. УИХ-ын хүндэтгэлийн чуул ганд үг хэлэх боломж олгосон спикер Д.Дэмбэрэлд А.Меркель талархал илэрхийлээд, Монголын Парламентын индрээс Холбооны Засгийн газрын тэргүүнд үг хэлэх завшаан анх удаа олгосон нь миний хувьд онцгой хүндэтгэл гэв.
“Монгол Улс хэзээнээсээ германчууд бидний сэтгэлийг татах агуу увидастай билээ. Газар зүйн байрлалын хувьд алс хол ч гэлээ манай хоёр орны ард түмний хооронд харилцан солилцоо, уулзалтууд ямагт оршсоор ирсэн” гэж хатагтай үгээ эхэлсэн. Түүний хэлсэн үгийг товчлон хүргэе. “Монгол Улсын өнөөгийн хөгжилд миний бодлоор хоёр үе шат нөлөөлсөн болов уу. XII-XIY зууны “Монголын их эв эе (Pax Mongoliсa)-ийн” үе шатанд нийгмийн, соёлын, эдийн засгийн тогтвортой харилцаа болон шашин шүтлэгийн нээлттэй орчин Монголын эзэнт гүрний дотоод эв эеийг урт удаан хугацаанд баталгаажуулж байсан байна. Хоёр дахь үе шат нь Зүүн Европын (хуучин социалист) орнуудыг хамарсан 1989-1990 оны ардчилсан хувьсгал юм. Тэртээх он жилүүдэд эрх чөлөөнийхөө төлөө хүсэл эрмэлзлээр дүүрэн Монголын ард түмэн эх орондоо ардчилал авчирч, эрх зүйт төрийг байгуулан, хүний эрхээ эдлэхийн төлөө тэмцэж байсан байна.
Монгол Улс коммунист тогтолцооноос олон ургальч үзэлтэй намын ардчилсан нийгэмд шилжсэн байна. Энэхүү алхмынх нь төлөө Германы иргэд бид Монголын ард түмнийг гүнээ хүндэтгэж байна. Төв Азид Монгол Улс эрх чөлөөт-ардчилсан үнэлэм жит баримжаатай, Парламентат төрийн ардчилсан тогтолцоотой орны хувьд үлгэр жишээ болохуйц чухал үүргийг гүйцэтгэж байна. Ардчилсан нийгмийнхээ сонгосон замаар тууштай хөгжихөд тань миний бие Та бүхнийг зоригжуулмаар байна. Намрын чуулганаараа сонгуулийн эрхийн шинэчлэлийг хэлэлцэж байгаа тань магадгүй УИХ-д олон түмний төлөөллийг илүү хангах нэг чухал алхам болох болов уу. Ардчилал өөрөө хүрээд ирдэггүй гэдгийг германчууд бид гашуун туршлагаасаа мэднэ. Хүний язгуур эрхийг хүн дэт гэснээр ардчилал оршин тогтнодог. Үүнээс улбаалан Монгол Улс цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй гэсэн шийдвэр гаргасныг миний бие онцгойлон талархан хүлээж авсан билээ. Энэхүү шийдвэрийг гаргаснаар Монгол Улс Азид мөн манлайлагчийн үүргийг гүйцэтгэж байна. Дахин нэг алхам урагшлан цаазаар авах ялыг бүрмөсөн халах шийдвэр гаргахад тань миний бие Та бүхнийг зоригжуулмаар байна.
Монгол Улсын ардчилал томоохон олон сорилт шалгууруудыг давах хэрэгтэй юм болов уу. Танай орны байгалийн баялаг улс орноо хөгж үүлэх, ард түмнээ чи нээ лэг амьд руулах үлэмж бо ломжийг агуулж байна. Үүний сацуу уул уурхайн салбараас олох ашгийг нийт ард түмний аль болох өргөн хүрээнд хүртээмжтэй хуваарилах үүр гийг Засгийн газар болон Парламент хү лээж байгаа. Эдийн засгийн үр өгөөжийг урт удаан ху гацаанд хүртэхийн тулд хойч үеэ бодолгүй орхиж болохгүй бөгөөд боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн салбаруудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө, мөн ирээдүйд чиглэсэн дэд бүтцийн салбар зэрэгт хөрөнгө оруулах хэрэгтэй байна. Чингэхэд тань Монгол Улсыг өөрийн чадлаараа дэмжихэд Герман Улс бэлэн байна” гэсэн юм.
Эрхэмсэг хатагтай А.Меркелийг хүндэтгэн зоог барих үеэрээ зуны дэлгэр цагт арай урт хугацаагаар Монголд дахин айлчлахыг Ерөнхий сайд С.Батболд урьжээ. Хэдий богино хугацаагаар айлчилсан ч Монголын үзэсгэлэнт байгаль, хүн ардынх нь зочломтгой сайхан зан чанарыг мэдэрлээ гэдгээ А.Меркель хэлээд Монгол Улсын Ерөнхий сайдыг ХБНГУ-д хариу айлчлахыг урьжээ. Хатагтай А.Меркель өчигдөр 15.20 цагт Чингис хаан олон улсын нисэх буудлаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсыг зорилоо.