Албан ёсоор нэгдээгүй, тэгсэн атлаа оршин тогтноог үй сонин хувь зохиол Ногоон намд тохиогоод байна. Хэдхэн сарын өмнөх нөхцөл арай ойлгомж той байлаа. Монголын Ногоон Нам гуравдугаар сарын 26-нд ээлжит IX их хурлаа хийж, ИЗН-д нэгдэх шийдвэр гаргасан. ИЗН ч их хурлаа хийж, тэднийг хүлээн авахаа тунхаглав. Тэд холбогдох материалаа бүрдүүлээд ИЗ-НН-ыг албан ёсоор бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандсанаас хойш даруй таван сар өнгөрчээ. Хэдийгээр ИЗН-тай нэгдэхийг эсэргүүцсэн НН-ын хэсэг гишүүн маргаан үүсгэн бужигнасан ч Д.Энхбатын цэргүүдийн хувь заяа өөдрөг байсан. “Хүүхэд хэдийнэ төрчихсөн, одоо төрсний гэрчилгээгээ л авах дутуу” хэмээн тэд ярьж, Дээд шүүх нягталж дуусаад бүртгэх байлгүй дээ гэж суусан юм. Гэтэл тэдний төсөөлөөгүй нэг зүйл өнгөрсөн долоо хоногт болж, Д.Энхбатынхан үнсэнд хаясан шалз шиг хоцров. Дээд шүүх О.БумЯлагч тэргүүтэй эсэргүүцэгчдийн НН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэснээр ИЗН-тай нэгдэх шийдвэр гаргасан Д.Энхбат, З.Зоригт нар нам ч үгүй, юу ч үгүй хоцрох нь тэр. Юун төрсний гэрчилгээ, бүр ямар ч хүүхэд төрөөгүй болж орхив.
“АЛТАН ГУРАВ”-ЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
Бай гуулагд сан цагаасаа УИХ-д тасралтг үй 1-2 суу дал авч, төр түшилцсээр яваа. Бас нэгдэх, эвсэхийн давуу болоод сул талыг амсчихсан. Тэд яагаад МНН-ыг өөртөө нэгтгэхийг зорь сон юм бэ. Олон нийтийн мэдэх хариулт бол “Хүч тэй гуравдагч хүчин бий болгох”. Энэ хоёр нам нэгдэх улс төрийн шийдвэр гаргахдаа тавь сан нэг зорилго нь дээрх мөн. Гэхдээ өөр ч сонир хол байсан нь мэдээж. Үүний хариуг олохын тулд эхлээд МНН-ын түүхийн хуудсыг сөхье. Энэ бол 1990 онд байгуулагдсан, Улсын Дээд шүүхэд дээрээсээ гуравт бүртгэлтэй нам. Сонгуулийн саналын хуудсан дээр Дээд шүү- хэд бүртгэгдсэн дарааллаар нь намуудын нэрийг бичдэг. Дээгүүр бичигдсэн намын санал авах магадлал тэр хэрээр өснө. МНН-ын гурав гэдэг тоо ИЗН-ын сонирхлыг татахгүй байна гэж үгүй. УИХ-д суудал авч, бодлогоо төрийнх болгох нь улс төрийн намын эцсийн зорилго шүү дээ.
Д.Энхбатын тухайд төр түшилцсэн туршлага, нэр хүн дээрээ МННаас илүү ИЗН-тай нэгдэх сонирхол байсан биз. Тэр өөрийнхөө талаас “НН-ыг улам өргө- жүүлж байна” гэсэн тайлбар хийсэн би лээ. Энэ хоёр нам хэн хэнийхээ эрх ашгийн тө- лөө нэгдсэнээрээ улс төрийн ертөнцөд илүү хүчир хэг болох байсан учир том зорилго нь ижил байж. “Алтан гурав”-ын төлөөх тэмцэл ганц ИЗНаар дууссангүй. Гуравдагч хүчний орон зайг эзлэх зорилго агуулсан өөр нэг хүн нь МАХН нэрийг авч, намын даргаар суусан Н.Энхбаяр байлаа. Тэр бээр МҮАН болон иргэний хөдөлгөөнүүдийг эгнээндээ элсүүлэх нь тодорхой болчихсон. Тэр тэмцэлд нь ИЗ-НН саад болж, санал хуваах гээд байжээ.
Гэхдээ энэ бол бас л өнгөц төдий шалтаг. МНН-ыг өөртөө нэгтгэчихвэл шинээр байгуулагдсан МАХН-ын нэр хүнд саналын хуудсан дээр “алтан гурав” руу суга өгсөнө. Түү нийг энэ мөрөөдлөө хэрэгжүүлэхэд МНН-ыг ИЗН-тай нэгдэхийг эсэргүүцсэн О.Бум-Ялагч тэрг үү тэн өгөөш болж өгчээ. О.Бум-Ялагч тэрг үүтнүүд Онц их хурал хийж, Сүхбаатарын талбай дээр жагсан Дээд шүүхээр гүйж явах үед тэдний ард Н.Энхбаяр байгаа гэж хэвлэлээр бичсээр байсан. Тэрбээр ИЗНыг бодвол алсуур хүрээлсээр бүслэлтээ өнг өрсөн долоо хоногт гэнэт хумьж л дээ. Энэ хардлагыг яг өнөөдрийн нөхцөлд намгүй болж үлдсэн Д.Энхбатын цэргүүд өчигдөр батлаад өгөв. Тус намын Бага хурлын гишүүн, ИЗ-НН-ын нарийн бичгийн дарга Э.Батбаяр “О.Бум-Ялаг чийн яриад буй намаас Дээд шүү- хэд өг сөн материалд МАХН-ын хуулийн зөвл өх О.Баа сан хүүгийн нэр бий. Энэ удаад тэр НН-ын хуу лийн зөвлөх гэж бүртгүүлсэн байна лээ. МАХН, МНН-тай нэгдээд гуравдугаарт бичиг дэх л гэсэн зорилготой” хэмээн ярьсан. ИЗН хууль ёсны дагуу үзэж тарж, таван сар хүлээж байх зуур Н.Энхбаяр “мундагдаад” л дуусгаж орхижээ.
Д.ЭНХБАТЫН ГАВЬЯА БА АЛДАА
1990 онд байгуулагдсан МНН нэрнээс цааш гүй бай саар 2008 онтой золгосон. 2008 онд “Иргэний эвсэл”-ийн Д.Энх бат тус намд орсноор МНН олон жилийн нойр ноосоо сэр сэн гэдэгтэй маргах хүн гарах гүй биз. “Иргэний форум” нэвтрүүлгийг хөтөлж, дараа нь “Иргэний эвсэл” байгуулан улс төрийн бэлтгэлээ базаасан түүнийг олон нийт хэдийнэ таньдаг болчихсон байв. Харин МНН-ыг олон жил тэргүүлсэн Д.Басандорж тэр гүүтэй хуучны, нойрмог хэдэн удирдлагыг мэддэг хүн нийгэмд хэр олон байсан бол. Д.Энхбат дарга нь болсноор сонгуулиар МНН 20 жилийн түүхэндээ анх удаа УИХ-д төлөө лөлтэй болж, нам байгуулсныхаа зорилгыг бага боловч биелүүлэв. Энэ бол Д.Энхбатын гавьяа. Гэхдээ түүнд бас алдаа байсан. Өнгөрсөн хавар ИЗН, НН-ынхан нэгдэх тухай гэрээнд гарын үсэг зурах үед О.БумЯлагч тэргүүтэн “Д.Энхбат МНН-аар улс төр хийхээ боль” хэмээн шаардаж байсан юм. Эндээс О.Бум-Ялагчийн тэмцэл эхэлсэн.
МНН улс төрд байх ёстой юу гэвэл тийм. Цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйл ажил лагаанаас үүдэн дэлхий цөлжиж, байгаль орчин доройтож буй энэ цаг үед хамгийн их үүрэгтэй ажиллах нам нь Ногоон нам. Бүтээн байгуулалт, хөгжлөө ярихдаа байгаль орчны асуудлыг нэгдүгээрт тавих ногоон улс төр, эдийн засгийн бодлогыг дэлхий дэмжиж байна. Энэ дуудлагыг дэлхийн улс орнуудын НН-ууд мэдэрч эхэлжээ. ХБНГУ, Швед, Чех, Австрали, АНУ гээд тив бүрт шахам ногоон хувьсгал өрнөв. Эдгээр орны Парламентад Ногоон намууд хэдийнэ бодлогод нөлөөлөх хэмжээний суудал авч, байр сууриа бэхжүүлэн ажиллаж эхэлсэн. Зарим нь хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд ч багтсан. Уул уурхайн салбараа хөг жүүлж, баялгийн үүцээ задалж буй Монгол Улсын тухайд НН-ын үүрэг асар их. Тэдэнд орон зай байгаа. Үүнийг манай сонин байнга сануулж ирсэн. МНН өөрөө татан буугдаж, ИЗН-д нэгдэх замаар “эгнээгээ тэлэх” гэж буйг ч тухайн цаг үед нь бид буруушааж байсан. Ногоон үзэл баримтлалыг өр гөжүүлэх зорилго нь үнэн юм бол ИЗН-ыг өөртөө нэгт гэх учиртай гэдгийг сануулж бай лаа. Тэгж чадаа гүй нь Д.Энхбатын алдаа. “МНН-д хойд эцгийн сэтгэ лээр хандлаа. Хүрэн бөөрөө харууллаа. Улс төр хийлээ. Дуртай юм бол өөрөө намаас га раад улс төрөө хий” гэх мэт О.Бум-Ялагч нарын тавь сан шаардлага чухам үүнд дөрөөлж байв.
НОГООН ОРОН ЗАЙ ХЭРҮҮЛИЙН МАНАНД ҮГҮЙРЭХ ВИЙ
О.Бум-Ялагч нар Дээд шүүхэд бүртгүүлчих сэн учир тамга, тэмдгээ Д.Энхбатаас нэх сэн. Үүний хариуд өчигдөр ИЗ-НН буюу Д.Энхбатын НН-ын Бага хурлын 21 гишүүний төлөөлөл хэвлэлийнхэнд тайлбар хийсэн юм. ИЗН-тай нэгдэх шийдвэрийг бага хурлын 21 гишүүнээс О.Бум-Ялагч, Д.Басандорж, Ц.Монгол, Ч.Түвшинтөр нар эсэргүүцэж, олонх дэмжсэн байна. Дараа дараагийн жүжигт О.Бум-Ялагч л тунаж үлджээ. Д.Энхбат “Энэ үйл ажиллагаанд ганцхан О.Бум-Ялагч л оролц сон. Бага хурлын нэг гишүүн энд тэн - дээс хүмүүс цуглуулаад хууль бус хурал хийсэн байхад Дээд шүүх бүртгээд авчихлаа. Ингэснээрээ Дээд шүүх хаа хамаагүй хэдэн хүн нийлж хуралдаад МАН, АН-ын дүрмийг ч өөрчлөх шийдвэр гаргах боломж бүрдүүллээ. Энэ шийдвэрийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Холбогдох бүх байгууллагад хандана” гэсэн юм.
Тэд яагаад хууль ёсны нам нь байсаар байхад нөгөөг нь бүртгэсний учрыг үдээс хойш Дээд шүүхийнхнээс нэхжээ. Мөн УИХын удирдлагуудтай уулзсан байна. Д.Энхбатынхан Дээд шүүхэд гомдож, О.Бум-Ялагч нар баярлаж байх зуур ИЗНынхан ч хямарч сууна. Нэгдэж завдаагүй байтал хамтрагч нам нь “байхгүй” болчихлоо шүү дээ. Ингээд нэгдэж амжилгүйгээр бутрах аюул ирэв. Юутай ч МНН-ыг байлгах нь чухал. Үүний тулд нойрмог хүчээ сэлбэх учиртай. Гэвч О.Бум-Ялагч нар замын дундаас Н.Энхбаярын “алтан гурав”-ын тө лөөх төлөвл өгөөний тоглоом болчихжээ. Тэгэхээр МНН Энхбатаасаа зугтаагаад Н.Энх баяр гэдэг “бар”-ын аманд орчихжээ. Өнөөх “ах” нь тэднийг өөртөө нэгтгэх дараа гийн төлөвлөгөөгөө хэдийнэ бодчихсон суу гаа. Түүний энэ төлөвлөгөө хэ рэгжвэл МННынхан хооронд хэрүүлийн ма нандаа намаа живүүлж, Н.Энхбаярын аманд багтаад дуусах нь.