“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид арилжихад зөвлөгөө өгөх, зохион байгуулах банкны сонгон шалгаруулалтын дүн өнгөрсөн хоёрдугаар са рын 23-нд гарч, ХБНГУ-ын “Deutsche Bank”, АНУ-ын “Goldman Sachs”, Францын “BNP Paribas”, Австралийн “Macquarie” банк ялсан билээ. Гэхдээ 1-2 банкийг тодорхой хугацааны дараа нэмж авах боломжтой хэмээн тухайн үед мэдээлж байсан. Тэгвэл энэ мэдээллийг “Эрдэнэс Таван толгой” компанийн Хөрөнгө оруу лалт, санхүүгийн хэлтсийн захирал Ц.Цэнгүүн баталж, “Тус компанийн хувьцааг аль хөрөнгийн биржид арилжих шийд вэрээс хамааран хөрөн гийн биржид зуучлах, хувьцаа борлуулах, хамтран ажиллах 1-2 банкийг нэмж сонгож магадгүй” хэмээн “Reuters” агентлагт мэдэгдсэн байна. Харин тэрбээр Цанхийн ба руун хэсэгт хөрөнгө оруулж хамтран ажиллах кон серциумуудын хэлэлцээрийн явцын талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан аж.