Засгийн газраас өргөн барьсан Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төсөлд нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсвэл цагдаа, хилийн болон дотоодын цэрэг, ШШГЕГ, онцгой байдлын бие бүрэлдэхүүнийг дайчлахаар тусгасан байна. Мөн цагдаагийнханд галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрчээ. Энэ асуудлаар МАН, АНынхан өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хурал дээр хоёр талцав. Зарим гишүүн Засгийн газрыг, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж АНын зарим хүнийг “далдыг харагч”-аар дуудлаа. АН-ынхны тухайд эмх замбараагүй байдал гэж юуг хэлэх, мөн тийм нөхцөл үүслээ гэдгийг хэн зарлах, галт зэвсэг хэрэглэх зөвшөөрлийг хэн өгөхийг төсөлд тодорхой тусгааг үйг шүүмжилсэн юм. Мөн улс эх орноо хамгаалж, торгон хилээ сахиж байх учиртай хилчид нийслэлд үймээн болоход манаагаа орхиод ард түмнийхээ эсрэг тэмцэх ёсгүй гэж үзэж байв.
Онцгой байдал, ШШГЕГ-ынхныг ч үүнд татан оролцуулах учиргүй гэлээ. Тиймээс тус намын бүлгээс уг төслийг санаачлагчид нь буцааж, нарийвчлан сайжруулсны дараа өргөн барих ёстой гэсэн байр суурьтай байлаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд “2008 оны долдугаар сарын 1-нд болсон үйл явдал хууль эрх зүйн зохицуулалт дутмаг байгааг харуулсан. Асуудал хариуцсан ажилтнууд ийм шаардлага тавьсан учраас хуульд нэмэлт, өөрчл өлт оруулах төсөл өргөн барьсан. Цагдаагийн байгууллагынхнаас бусад нь галт зэвсэг хэрэглэхийг хориглож, хязгаарласан. Үймээний үед заавал гал гардаг, Онцгой байдлынхныг оролцуулж, түүнийг унтраахаас аргагүй. Мөн үймээний үеэр хоригдол оргох явдал гардаг учир ШШГЕГ-ынхны сэрэмжийг дээшлүүлж, өндөржүүлсэн бэлэн байдал зарлах ёстой гэж үзсэн” гэлээ.
Н.Батбаяр: -Та манай Бүлгийн хурал дээр “Сонгууль ойртсон, тэгээд ч уул уурхайн салбарын үйл ажиллагаа идэвхжиж буй учир жагсаал, цуглаан болох магадлалтай байгаа учраас” гэсэн тайлбар хийсэн. Энэ төсөлд “Хилийн боомт дээр үүсэж болох үймээнийг зохицуулахаас гадна цагдаагийн байгууллагын хүч хүрэлцэхгүй болсон нөхцөлд хилчдийг оролцуулна” гэж заасан байна. Дэлхийн аль ч оронд жагсаал цуглааны үеэр галт зэвсэг биш усан буу, нулимс асгаруулагч хий, бороохой гэх мэтийг л хэрэглэдэг. Гэтэл төсөлд “Цагдаагийнхнаас бусдад галт зэвсэг хэрэглэхийг хориглоно” гэсэн нь тэдэнд буу хэрэглэх зөвшөөрөл өгсөн гэсэн үг. Хамгийн аюултай нь эмх замбараагүй байдал гэж юуг хэлэхийг төсөлд тодорхойлоогүй байна. Яагаад ард түмнийхээ эсрэг буудах эрх цагдаад олгох гэж байна вэ?
Ц.Нямдорж: -Засгийн газар хуульд ийм нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байна гэж үзсэн. Долдугаар сарын 1-ний явдлын дараа УИХ-аас байгуулсан Ө.Энхтүвшин, Х.Тэмүүжин нарын ахалсан Ажлын хэсэг ч хуулийн зохицуулалт буруу, төрийн байгууллагууд уялдаагүй ажилладаг гэж дүгнэсэн биз дээ. Аль ч оронд цагдаа нь тусгай хэрэгсэл ашиглах эрхтэй байдаг юм. Хэн нэг этгээд ард түмэн рүү буудаж байхад цагдаа ус шүршээд зогсож байх уу. Сая Норвегид нэг этгээд 70 гаруй хүн буудсан. Энэ төслийг 2012 оны сонгуультай холбох хэрэггүй. “2012 оны сонгуулийг будлиантуулчихаад дараа нь жагсаал болохоор Ц.Нямдорж ард түмний эсрэг зэвсэг хэрэглэж дарах нь” гээд байгаа. 2012 оны сонгуулийн дараа янз бүрийн юм болно гэдгийг Та яаж мэдэж байгаа юм. Ямар далдыг хардаг далай лам биш. Уул уурхайн баялгаа ашиглаж эхэлж байгаа эгзэгтэй үед ард түмнийг иймэрхүү байдлаар турхирах хэрэггүй. Засгийн газар төслөө оруулсан, УИХ шийдвэрээ гаргана байх. Надад өөр атгаг санаа байхгүй.
Х.Тэмүүжин: -Хил дээр үймээн гарвал хилийн цэрэг зохицуулж таарна. Гэхдээ Улаанбаатарт жагсаал болоход тэднийг дайчлах нь зохимжгүй. ШШГЕГынхан ч гэсэн, шоронд хоригдлууд асуудал үүсгэвэл тэд зохицуулах нь мэдээж. Харин хотын төвд болж буй жагсаалд тэднийг оролцуулах нь утгаг үй. Энэ бүхнийг ялгаж зохицуулаагүй учраас маргаан гараад байна. Мөн онцгой байдал зарлах хүртэлх нөхцөл өөр. Ийм үед галт зэвсэг хэрэглэхээс бусад бүх аргыг ашиглах ёстой. Хэн нэг зэвсэгтэй этгээд иргэд рүү буудаж байгаа үед бол цагдаа буу хэрэглэхээр хуульд зохицуулчихсан шүү дээ. Нэг бүрийн ийм тохиолдлыг ард түмний эсрэг буу хэрэглэх болгочихож болохгүй. Онц байдал зарласнаас бусад нөхцөлд яагаад ч зэвсэг хэрэглэж болохгүй. АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг төслийг буцааж, нарийн зохицуулалт хийлгээд оруулж ирэх горимын санал гаргав. Гэвч Байнгын хорооны дарга Д.Одбаяр “Горимын саналыг хэлэлцүүлгийн явцтай холбож гаргадаг болохоос төслийг буцаахад гаргадаггүй” гээд хүлээж авсангүй.
Ж.Сүхбаатар гишүүн төслийг буцаахын оронд УИХ дээр Ажлын хэсэг байгуулаад сайжруулах санал гаргав. “Эмх замбараагүй байдал үүслээ гэдэг нэрийн дор ард түмэн рүүгээ буудах эрх олгох нь. Тэгээд ч галт зэвсэг хэрэглэх зөвшөөрөл хэн өгөх нь тодорхойгүй. Галт зэвсэг хэрэглэхтэй холбоотой заалтыг ингэж нээлттэй үлдээж болдог юм уу. Ерөнхийдөө Хууль зүй, дотоод хэргийн сайдад эрх өгч байна. Ц.Нямдорж чинь их омголон хүн. Энэ төслийг буцаагаад засаж оруулж ир” гэж Н.Батбаяр хэллээ. Манай улс цаазын ялаас татгалзаж байгаа атлаа эрдэнэт хүн рүүгээ буудах шийдвэр гаргаж яавч таарахг үй хэмээн Л.Гүндалай үзэв. Тэрбээр “Долдугаар сарын 1-нд иргэд хоорондоо буудалцаад байсан юмгүй шүү дээ. Байшин барилга л шатаасан. Түүнийг дахиад барьж болно. Гэтэл тэр үеэр амь үрэгдсэн таван иргэн босож ирэхгүй.
Манай улсад амьдрал тайван, байгалийн баялагтай, газар нутагтай, шашны мөргөлдөөн байхгүй. Тэгж иргэд хоорондоо буудалцах нөхцөл үүсэхгүй гэж боддог. Гэтэл заавал ингэж зөгн өх хэрэг юу байна. Буудах тухай ярих чинь огт зохимжгүй. Үүгээрээ тайван жагсаал хийх хүмүүсийн зүрхийг үхүүлэх гэж байна” гэлээ. Төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх үү, эсвэл АН-ынхны саналаар буцаах уу гэдгийг нэлээд ярилцсаны эцэст Ажлын хэсэг байгуулаад нягтлах саналыг дэмжив. Ингээд Р.Гончигдоржоор ахлуулж, Х.Тэмүүжин, Ц.Мөнх-Оргил, Х.Жекей, Б.Чойжилсүрэн нараас бүрдсэн Ажлын хэсэг байгууллаа.
С.ТУУЛ