Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах ёстой гэсэн шаардлагыг УИХ-ын 20 гишүүн анх тавиад байв. Шаард лага нь байж болох ч өвөрлөсөн зорилго, чиглэсэн зам нь буруу байсныг тэдний 11 нь ойлгожээ. Уг шаардлагын ард давхар сонирхол байгааг зарим нь замын дундаас мэдсэн учир Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурахаас тат галзсан байна. Харин тэднээс ес нь өчигдөр нэгэн бичиг үйлдэж, түүнийгээ “Засгийн газрыг огцруулах” хэмээн нэрлэж, оройхон УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, дэд дарга Г.Батхүү, Н.Энхболд нарт өргөн барих гэсэн боловч хүлээж авах боломжгүй гэсэн хариу сонслоо. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар есөн гишүүн Засгийн газрыг огцруулах хуулийн боломжгүй юм байна.
Хуульд зааснаар дор хаяж 19 гишүүн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурвал УИХ-аар хэлэлцэх ёстой. Гэвч есөөс өөр гишүүн шаардлагыг дэмжээгүй учир “Ичсэн хүн хүн алах”- ын үлгэрээр Фортуна хэмээх Н.Батбаяр л ганц хуудас цаас барин УИХ-ын танхимаар гүйжээ. Албан ёсны бичиг баримтыг өргөн барих, хүлээн авах наад захын журам дэгийг зөрчсөн, хуулиас гадуур энэ үйлдэл нь “Фортуна”-г өөрийг нь “алав” бололтой. Үндсэн хуулийн дөчин гуравдугаар зүйлийн 4-т “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тави бал УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж байдгийг тэд мэдэж байсан ч нэгэнт тавьсан сумныхаа араас гүйгээд гүйцэхгүй, гэхдээ харваснаа нуухгүй гэсэн нэг муу нэрэлхүү зангийнх нь үүдэл Н.Батбаяраар дамжин илрэвээ.
Тэдгээр “нэрэлхээд нэрээ идэхийг шахсан” хүмүүс бол Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ, Н.Батбаяр, Ц.Батбаяр, Д.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Ц.Шинэбаяр, С.Эрдэнэ, З.Энхболд нар аж. АН-ынхан болон юуны ч билээ гишүүн Ц.Шинэбаяр нарыг ойлгож болох юмаа гэхэд Намын дарга, Ерөнхий сайдынхаа өөдөөс сөрсөн МАН-ынхныг юу гэж ч ойлгомоор юм бэ дээ. Эх оронч, иргэний эрхийг хамгаалагч, шударга ёс зүйтэй гэх мэт тэдний хүссэн нүүр царайг өөрөөс нь өөр хэн ч олж харахгүй байгааг, бусдад хөтлөгдөн будаа тээж яваагаа эрхбиш ойлгосон байлгүй.
А.ИХ-УУЛ