Жүжиг төгсөх шив. Тодруулж хэлбэл есөн гишүүний хүсэл хог дээр үсэрлээ. Засгийн газрыг огцруулах санал гаргасан Н.Батбаяр тэргүүтний шоу талаар болох нь тодорхой байна. УИХ-ын гишүүнийхээ хувьд тэд өөрсдийг нь томилж, чөлөөлдөг, ажлаа тайлагнадаг этгээдийг огцруулах санал гаргах УИХ-ын тухай хуульд заасан эрхтэй. Харин тэр саналыг нь хэлэлцэн шийдвэрлэхийг зохицуулсан зүйл, заалт Үндсэн хуулиас өөр хаана ч байхгүйг мэргэжилтн үүд, УИХ-ын гишүүд өөрсдөө нотолж байна. Нэгэнт л хуульд ийм зохицуулалт байхгүй учраас Үндсэн хуулиа мөрдөхөөс өөр гарц харагдсангүй.
Тэнд “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ” л гэсэн байгаа. Маш тодорхой бөгөөд өнөөх есөн нөхөр энэ заалтыг мэддэг л байх учиртай. Тэд “хог” дээр үсрэхийг хүсээгүй нь бас тодорхой. Тэгэхээр Оюутолгойгоор сонгууль угтсан шоу хийсэн нь бүр тод харагдаж байгаа юм. За энэ ч яах вэ. Илэрхий зорилготой зүйл байсан нь “нотлогдлоо”. Есийн дотор багтсан АН-ын дөрвөл, Ц.Шинэбаяр нарын хувьд МАН-ын даргын давхар албатай Ерөнхий сайд С.Батболдыг “араандаа” зууж явдаг нь үнэн гэе. Тэгвэл танай намын өнөө алдартай сахилга бат чинь хаачив аа гэж С.Батболдоос асууя л даа. Б.БатЭрдэнэ, Д.Балдан-Очир, Ц.Батбаяр, Ц.Даваасүрэн нар намынхаа бодлогыг сөрөөд эхэлчихсэн юм биш үү. Магадгүй дотор нь бужигнуулах даалгавартай ч юм бил үү.
Яг иймэрхүү үзэгдэл болох үед МАН-ын генсек “сэлэм” эргүүлээд босоод ирдэгсэн. Тэр хүн хаачив. Уламжлагдаж, бичигдээгүй хууль болтол нь тогтоосон манай намын сахилга бат сарниж эхэллээ гэсэн болгоомжлол Ардын намын жирийн гишүүд, дэмжигчдийн дунд нэгэнт бий болоод байгааг эх сурвалж батлахыг оролдов. Одоо Засгийн газарт санаагаа чилээх асуудал байхгүй. Есөн гишүүний саналыг хэлэлцвэл Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно. Ер нь бол 20 гишүүний анх тавьсан шаардлагын агуулгыг бүхэлд нь буруутгамгүй л юм билээ. Оюутолгойн гэрээг сайжруулах ёстой. Хэрүүлийн алим болгоод байгаа хөрөнгө оруулалтаа нөхс өний дараа Монголын талын эзэм шил 50-иас доошгүй хувьд хүрнэ гэсэн хэсгээс 30 жил гэсэн тоог авч хаях ёстой л байхгүй юу. Техник технологи хөгжсөн өнөө үед ямар ч гайхамшигтай эд зохион бүтээчихээд Оюутолгойг “хормын” дотор цөлмөчихөж чадна шүү дээ. Тийм учраас 20 гишүүний анх тавьсан шаардлага зөв.
Гэхдээ цаг нь арай биш ээ. Заавал энэ УИХ, Засгийн газар бүхнийг шийдэх албагүй. Оюутолгойн гэрээг хоёр УИХ, хэд хэдэн Засгийн газрыг дамжуулан боловсруулсаар өнөөдрийн амжилтад хүрсэн бус уу. Үр шимийг нь амсаж л байна, монгол хүн бүр. Хөрөнгө нь ороод ирсэн. Бүтээн байгуулалтын ажил нь 50 хувиа гэтэллээ. Бид алдаа гаргасан бол дараа дараагийн эрх баригчид засаж сайжруулаарай гээд л үлдээх ёстой биз. Түүнээс бус Оюутолгой+Сонгууль+Улс төр=Би хожно гэсэн гаргалгаагаар шоудвал Монголоос хэн ч, юу ч хожихгүй. Хоёр хоногийн өмнөх Засгийн газрыг огцруулна гэсэн есөн гишүүний ЭТЮД-ийг тойрсон үйл явдлыг задалж үзэхэд иймэрхүү дүр зураг харагдана.