Засгийн газраас Газрын тухай багц хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ. Эдгээр төслийг хэлэлцэх эсэхийг чуулганы өчигдрийн хуралдаанаар шийдсэн юм. Санал асуулга дөхөхөд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга чуулганы танхим дахь АН-ынхны суудаг хамгийн зүүн захын хоосон хэсэгт очоод тухалчихав. Яагаад ингэсний учир удахгүй мэдэгдэв. Тэр хэсэгт зөвхөн З.Энхболд л суудалдаа үлдэж, бусад нь гарч одсон байлаа. Санал хураахад З.Энхболдын хажуугийн болон С.Баярцогт, Н.Батбаяр, Р.Гончигдорж, Г.Батх үү, Ч.Сайханбилэг нарын өмн өөс мань эр товчлуур дарж орхилоо. Ийнхүү өөрийнхөө оруулж ирсэн төслийг хэлэлцэхийг бараг 10 хүний өмнөөс дэмжиж, цагаандаа гарав. УИХ-ын дарга “За ингэж хамаагүй товчлуур дарахгүй шүү” хэмээн түүнд сануулаад ч тусыг эс оллоо. Уг нь Дэгийн тухай хуулиар бусдын өмнөөс товчлуур дарахыг хориглосон байдаг ч мань сайд түүнийг хайхарсангүй. Гишүүд ч инээлдээд л өнгөрлөө. Б.БатЭрдэнэ гишүүн “За яагаад бусдын өмнөөс товчлуур дараад байгаа билээ” гэхэд өнөөх нь “Би ганцаараа ингэдэг биш дээ” гээд хээв нэг инээж зогссон.