УИХ-ын гишүүн Д.Загджав сонгогчдодоо хайр зарлажээ. Сонгууль дөхсөнөөс мань эр бусдаасаа овсгоотой хөдөлж байгаа юм байх. Нөгөө талаар Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ батлахаас урьтсан бололтой. Уг төсөлд сонгогчдод ямар нэг үнэгүй үйлчилгээ үзүүлэхийг хориглочихсон учир батлагдвал Д.Загджав нар “балрах” гээд байгаа юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногоос эхлэн өдөр бүр Төрийн ордонд Хан-Уул дүүргийн сонгогчдыг оруулж байгаа. Бүр өдөр бүр шүү. Сонгогчид нь ордонтой танилцсаны дараа эрхэм гишүүн Төрийн ордны зоогийн газар тэдэнтэй хамт хооллож, “ард түмэнтэйгээ хамт байгаагаа” харуулна. Нийслэлийн Хан-Уул дүүрэг хүн ам олонтой. Тиймээс ч тэрбээр бүгдийг нь “хооллох”-ын тулд чамгүй мөнгө зарцуулах биз. Юутай ч энэ сарын 28- ныг дуустал тус дүүргийн сонгогчдыг Төрийн ордонд зочлуулах захиалга өгчихсөн байгаа юм билээ.