Хулгайч хүн л бусдаас урьтаж “Хул гайчийг бариарай” хэмээн их дуу гаар хашгирдаг гэх хэлц үг үнэ хээр үнэн үү?! Басхүү “Айсан хүн адуу үргээнэ” ч гэх нь бий. Нэгэн цагт Монгол Улсын түүхэнд их эзэн Богд Чингис хаа наас хойш “тодорсон” агуу хүн, үндэсний гарамгай удирдагч хэмээн ал дар шиж, өөрийгөө ч ийн “пиардаж” цаг таа төрд салбар хариуцсан сайдаас Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Мон гол Улсын Ерөнхийлөгч болтлоо алдрын титэм асааж явсан эрхэм буюу Намбарын Энхбаяр, Монголын улс төр, нийг мийн амьдралд “хатуу самар” хэмээгдсэн өнөө ца гийн хамгийн яхир, хөрзгөр, хатуу, бас шийдэмгий улстөрч гэгддэг ХЗДХ-ийн сайд Цэндийн Нямдорж нарын дунд магадгүй хэн ч намдааж үл чадах өс хонзонгийн “дайн” дэгдлээ.
Туйлын хор солтой бөгөөд монгол хүнд үл зохих жудаггүй авир араншинг аль аль талаасаа гарган арцалдаж эхэлсэн нь содон төдийгүй жигшилтэй. Энэ хоёроор хязгаарлагдахгүйгээр Монголын “элит” гэж өөрсдийгөө өргөмжлөн дөвийлгөж өөрөө өөртөө “дурлаж” үнэмшсэн “амьтад” өнөөгийн улстөрчид дотор ямар олон байгаа юм бэ? гэх харуусал эрхгүй төрж байна. Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын хэн нь ч ийм барим тавим зүйлээр бие биеэ гүтгэж дайрах хүмүүс биш. Ийм итгэл үнэмшлээр монголчууд тэдэнд Ерөнхийлөгч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын сэнтийд залартал халуун сэтгэлээ өгч ирсэн. Мон голын улстөрчид гэгдсэн эрхмүүд үнэн чанартаа ямар арчаагүй, увайгүй, ичих нүүргүй, цагаандаа гарсан, ёс суртахуунг үй “шаар”-нууд болохыг идсэн уусан, бөөлжсөн, залгиснаа хүр тэл дуудалцсан энэ хоёр нөхрийн дуэлиэс мон голчууд ойлгож авсан болов уу. Энэ хоёрын л жишгээр Монголын улс төр чид, басхүү эрх мэдэлтнүүд амьдардаг юм.
Хэ зээ нэгэн цагт тэд бас л хэн нэгэнтэйгээ тэр сэлдэн байдгаа дуудалцах магадлалтай гэдгийг Ц.Нямдорж, Н.Энхбаяр хоёр харууллаа. Бидний итгэж, биширч явсан эрхмүүд ийм л адгийн луйварчид байдаг байсан гэж үү. Үүнийгээ тэд өөрсдөө хэлээд, илчлээд байна. Тэдний хэн хэн нь энэ удаа худлаа яриагүй гэдэгт харин итгэж байна. Н.Энхбаярын хувьд Ц.Нямдорж шиг авлигач, луйварчин, зав шигч алга. Эсрэгээрээ Ц.Нямдоржийн хувьд Н.Энхбаяр шиг хулгайч, адгийн новш бас үгүй бололтой. “Хулгайчийг бариарай” гэж чанга дуу гаар хамгийн түрүүнд хашгираад байгаа энэ хоёрыг тэгээд хэн гэж тодорхойлохоо би хувьдаа нэг их бодож тунгаах шаардлагагүй юм байна.