Минутад ерийн хүнийхээс бараг хоёр дахин хурдан үг хэлдэг гишүүн бол Н.Батбаяр. Түүнийг Нямжавын гэхээсээ “фортуна” гэх нь түгээмэл байдаг юм. Саяхан АНынхан Төрийн ордонд “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” хэмээн арга хэмжээ зохиох үеэр УИХ дахь бүлгийн дарга Ч.Сайханбилэг Оюутолгойн талаар танилцуулга хийсэн юм. Тэр үеэрээ “Манай Фортуна 34-ийн тоонд дургүй болсон. 32, 33, 35, 36 гээд л тоолдог болсон шүү дээ” гэжээ. Оюутолгойн гэрээг өөрчилж, төрийн эзэмшлийг 50 хувьд хүргэх шаардлага тавиад буй хэдэн гишүүний нэг нь Н.Батбаяр. Тиймээс л Бүлгийн дарга нь ингэж тодорхойлжээ. Сониуч сэтгүүлчид тухайн үед эзгүй байсан гишүүнээс энэ талаар асуухад “Би харин ч 76-гийн тоонд дургүй болоод байгаа шүү дээ. УИХ-ын гишүүн өгсөх тоотой байвал зүгээр” хэмээн хариулжээ.