Сангийн сайдад алдаа дутагдлыг нь байнга хэлж байдаг нэгэн “үнэнч анд” байдаг аж. Өөрийг нь байнга шүүмжилж, хариуцаж ажилласан Оюутолгойн гэрээг нь байнга муулах замаар сайдыг тэр хүн “хурцалж” өгдөг гэнэ. Элдэв мэдээллээр ч хангадагт нь Сангийн сайд талархаж явдаг аж. Өнгөрс өн даваа гаригт сэтгүүлчидтэй уулзаж, Оюутолгойн гэрээний талаар танилцуулж, мэдээлэл өгөхд өө энэ найзынхаа талаар сайд ярьсан юм. Тэр нь чуулганы танхимд түүнтэй тохой залган суудаг Н.Батбаяр юм байна. “Батбаярт би их баярлаж явдаг шүү дээ. Тэр бол миний Жамух л гэсэн үг” хэмээн Сангийн сайд С.Баярцогт зүйрлэнэ лээ. Бас “Бид хоёрыг хонь чоно л гэж боддог байх. Хүмүүсийн энэ бодлыг үгүйсгэхийн тулд бид халз мэтгэлцээнд оръё гэж яриад байгаа” гэв.