УИХ-ын чуулганы хуралдааны ирцийг бүрдүүлэхээр хичээж байх үед АН-ын бүлгээс овоо хэдэн хүн харагдаж, харин МАН-ынхныг энд тэнд суусан хэдхэн хүн төлөөлж байлаа. АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг УИХ-ын даргад “Дарга аа, манай бүлгийн ирц сайн байгаа биз дээ. Гэтэл МАН-ынхныг хар, ийм цөөхөн” гэв. Түүнийгээ батлахын тулд босож байгаад танхимд үлдсэн гишүүдийг тоолж байна. АН-ын 11, МАН-ын найман гишүүн байв. Тэдний бүлгийн дарга ч байдаггүй. Гурваар илүүрхсэн АНынхны идэвхийг ангийн дарга нь ч үнэлж “Тийм байна аа” гэлээ. Гэтэл Ц.Баярсайхан “Бүлгийн дарга нь чуулгандаа суухгүй бол солино гээд байгаа болохоор манай дарга холдож чадаагүй юм л даа” хэмээн инээд нэмэв. Тэгэхээд Ч.Сайханбилэг идэвхтэйдээ биш, албан тушаалдаа хайртайдаа л хуралдаанд суудаг байх нь.
С.УУЛ