Ингэж үзэх сэдэл байгаа бололтой. УИХаас “Тавантолгойн ордыг ашиглах зарим асуудлын тухай” тогтоол баталсан. Түүнд “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр заасан. 10 хувийг нэрлэсэн үнээр дотоодын аж ахуйн нэгжүүдэд худалдах заалт бас бий. Энэ сургаар Монголд компани олширч, компани худалдаж авдаг, худалддаг бизнес газар авч туйлширч байв. Тэгээд ч компанийн эзэн Монгол Улсын иргэн гэдэг утгаараа өөрт ногдох хувьцааг үнэгүй эзэмших юм.
Энэ бүхнийг харгалзан УИХын гишүүн Я.Батсуурь, Б.Батбаяр нар компанид нэрлэсэн үнээр худалдах 10 хувийг шилжүүлж “Эрдэнэс Тавантолгой”- н 20 хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмш үүлэх тогтоолын төслийг өнгөрс өн оны долдугаар сард санаачилж өргөн барьсан. Засгийн газар ч төслийг дэмжсэн байр сууриа илэрхийлсэн. УИХ дахь АН-ын бүлгээр уг төслийг хэлэлцээд Байнгын хороо, нэгдсэн чуулганд шилжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Түүнээс хойш яг нэг сар өнгөрсөн ч төсөл хэлэлцүүлэгт шилжээгүй нь МАН-ын бүлэгтэй холбоотой аж.
Тодорхой шалтгаан хэлэлг үй төслийг удаа дараа хойшлуулж ирсэн учир Я.Батсуурь, Б.Батбаяр нар тэссэнгүй. Ийн удаашруулж байгааг нь “Монгол 999” нэгдэл гэгчийн лообийтой холбон тайлбарлаж байна. Төсөл санаачлагч гиш үүд өнгөрсөн баасан гаригт УИХ дахь МАНын бүлгийн даргад албан шаардлага хүргүүлжээ. Түүнд “Танай намын бүлэг төслийн хэлэлцүүлгийг удаа дараа хойшлуулж байна. Энэхүү тогтоолын төслийг УИХ-аар батлуулахг үй байх сонирхол бүхий улс төр, бизнесийн бүлэглэлийн лообий үйл ажиллагаа идэвхтэй байгаа энэ үед Та бүхнийг тэдний нөлөөнд автахгүй байж, намын бүлгээрээ төслийг нэн даруй хэлэлцүүлж, шийдвэрлэхийг эрхэмлэн хүсье.
Энэхүү тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж баталснаар эх орныхоо байгалийн баялгаас Монгол Улсын иргэд эрх тэгш, шударгаар ахиу хэмжээтэй хүртэх эрх зүйн орчин бүрдэх болно гэдгийг энэ ялдамд онцлон тэмдэглэе” гэжээ.