Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Наадмын тасалбарын сүүдрэвчтэй нь 52500 төгрөгийн үнэтэй

2022-07-01

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын тасалбарыг enaadam.mn цахим хуудсаар борлуулахаар төлөвлөсөн. Тасалбар борлуулах үеэр үүсэх хэт ачаалалтай холбогдуулан нэмэлтээр ачааллын тест хийх шаардлагатай болсон тул тасалбарыг цахимаар борлуулж эхлэх хугацааг өнөөдөр буюу долоодугаар сарын 1-ний өдрийн 13:00 цагт эхлэхээр өөрчиллөө. 

Тасалбарын үнэ: 

Сүүдрэвчтэй нь 52,500

Сүүдрэвчгүй нь 42,000 

Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм. Нэг хүн хоёр тасалбар, автомашины таван зөвшөөрөл авах боломжтой. Наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болно.

ЗААВАР

-Иргэд www.enaadam.mn цахим сайтад нэвтэрч утасны дугаараа оруулан баталгаажуулах код авч, хувийн мэдээллээ оруулан бүртгүүлж, Qpay болон Social pay ашиглан төлбөрөө төлснөөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тасалбар, мөн автомашины Г, М зөвшөөрөл захиалах боломжтой.