Грекийн улс төрийн намууд өнгөрсөн даваа гаригт хэлэлцээр хийж, 2012 оны хоёрдугаар сарын 19-нд ээлжит бус сонгууль явуулахаар товлосон тухай ВВС дамжуулав. Тус улсын Сангийн сайд Евангелос Венизелос сөрөг хүчний намуудын дарга нартай уулзсан байна. Үүний зэрэгцээ Ерөнхий сайд Георгиос Папандреу огцроход бэлэн гэдгээ мэдэгдэж, эвслийн Засгийн газар байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ. Сонгууль хүртэл төсвөө танаж, өрөө багасгах ёстой гэсэн шаардлагыг Европын холбоо грекчүүдэд тавьж байгаа аж. Европын холбооноос олгож буй санхүүгийн тусламжийг хүлээн авах талаар бүх нийтийн санал асуулга явуулах Георгиос Папандреугийн санаачилга Грекийн улс төрд зөрчил үүсгэсэн билээ. Санал асуулга явуулах нь зөв эсэхэд улс төрийн намууд санал зөрөлдөж, Ерөнхий сайд энэ шийдвэрээсээ ухарсан юм.