Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Лам нар ном хаялцаж, цам харайх даншиг айсуй

Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин, соёлын наадам энэ сарын 6, 7-нд Хүй долоон худагт болно. 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй энэхүү баярын хөтөлбөрийг танилцуулъя.

VIII.06 Бямба гараг

09.00-20.00 Аялал жуулчлалын үзэсгэлэн

08.00-11.00 Хязаалан насны морьдын уралдаан

10.00-10.10 “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын нээлтийн үйл ажиллагаа

10.10-10.20 Өндөр гэгээний дүрд мандал өргөх

10.20-10.30 Өндөр гэгээний “Цагийг тохинуулагч залбирал”ыг бүх нийтээр монгол хэлээр уншина

10.30-15.30 Хүрээ цам харайх ёслол (тусгай хөтөлбөрөөр)

15.30-18.30 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

VIII.07 Ням гараг

09.00-18.00 Аялал жуулчлалын үзэсгэлэн

08.00-12.00 Их насны морьдын уралдаан

10.00-11.00 Монголын ард түмнийг ивээгч их Очирваань бурхны тахилга

11.00-11.20 Их эзэн Чингис хааны тахилга

11.20-11.30 Урлагийн тоглолт, Ардын жүжигчин, дуучин С.Батсүх

11.30-13.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

13.00-17.00 Үндэсний сурын харваа

13.10-14.00 Унзад, голч лам нарын тэмцээн (тусгай хөтөлбөрөөр)

14.00-15.00 Лам нарын номын мэтгэлцээний тэмцээн (тусгай хөтөлбөрөөр)

13.00-15.00 Лам нарын балин, тосон урлалын тэмцээн (тусгай хөтөлбөрөөр)

13.00-14.30 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа

14.30-15.30 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа

15.00-18.00 Жороо морьдын уралдаан

15.30-16.30 Хүчит бөхийн барилдааны тавын даваа

16.30-17.30 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа

17.30-18.00 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа

18.00-18.30 Хүчит бөхийн барилдааны наймын даваа

18.30-18.50 “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд болон лам хуврагуудын тэмцээнд байр эзэлсэн лам нарт шагнал гардуулна.

18.50-19.00 Залбирал, ерөөл айлдана

Хаана: Хүй долоон худаг