Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Мөнхбаатар: Геодези, зураг зүйн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэдгийг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээллээ.  Тэрбээр, “Геодези бол улс орны эдийн засгийн хөгжлийн үндсэн суурь байдаг. Өөрөөр хэлбэл, геодезийн тоонд тулгуурлаж бүтээн байгуулалт явдаг. Хийн хоолой, төмөр зам,  шугам хоолой гээд бүх бүтээн байгуулалт геодезид тулгуурладаг. Тиймээс энэ салбарын эрх зүйн орчныг хэд хэдэн чиглэлээр сайжруулж байгаа. Тухайлбал, геодезийн төлөвлөлт, хэрэгжилт, архивлах асуудлыг нарийн зохицуулж, мэдээллийн санг нэгтгэх асуудлын тусгаж байна. Түүнчлэн батлан хамгаалахын салбарыг тусгайлсан салбар гэж үзээд газрын мэдээллийг нээдэггүй байсан. Харин энэ хуулийн төсөлд нийтийн болон тусгайлсан гэж ангилаад, нууцаас гаргасан газрын мэдээллийг ил тод болгож, иргэн, аж ахуйн нэгж ашиглах боломжтой. Монгол Улс нутаг дэвсгэрийнхээ 45 орчим хувийг 25 мянгын нарийвчлалтай масштаб зургаар хийж гүйцэтгэсэн байдаг. Үлдсэн 55 орчим хувийг хийж гүйцэтгэх ёстой. Энэ зураг байснаар томоохон төслүүд хэрэгжих үндэс суурь болно" гэв.