МАН 199522 дугаарын үнэмлэхээ өчигдөр Б.Лхагважавт гардууллаа. Б.Лхагважав нь “Урбанек” компанийн Монгол дахь салбарыг удирддаг, үндэсний “Соёмбо” хөдөлгөөний тэргүүн гэдгийг уншигчид мэдэх байх. Түүнийг ямар намд элсэх бол гэж харж тандаж байсан хүн байсан ч байж магад. Намдаа элсэх саналыг улс төрийн хэд хэдэн хүчнээс түүнд санал болгож байсан бөгөөд эцэст нь Б.Лхагважав МАН-ыг сонгож авсан байна.
Ийм алхам хийх болсны учрыг нь сонирхсон сэтг үүлчдийн асуултад тэрбээр хариулахдаа, “Би бол Монгол Улсад 1990-ээд оны эхээр ялсан ардчиллын бүтээгдэхүүн. Ардчилсан хөдөлгөөнд анхнаас нь оролцсон. Ард чилал гэж ярьснаар ардчилагч болдоггүйг, улс орноо ардчилсан замаар замнахад хувь нэмрээ оруулж чаддагг үйг би мэдэрсэн” гэж хэллээ.
Монгол Улс эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирээд байна. Энэ бол сайхан ирээдүй боловч их хүнд ачаа. Үүнийг би үүрэлцмээр байна. Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллана. Эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг ард олон хүртэх ёстой. Яг энэ зүгт МАН тууштай бодлого баримталж байна. Албан тушаал, нэр алдрыг надад амлаж байсан намууд бий. Тэднээс хамгийн даруухныг нь МАН амласан. Энэ нам надад албан тушаал амлаагүй. МАН-ыг би улс төрийн хамгийн их өөрчлөгдөж шинэчлэгдэж буй хүчин гэж үздэг. 20 жилийн хугацаанд энэ намыг долоо дахь үе нь удирдаж байна. Гэтэл 1990 оноос хойш нэг л байран дээрээ дэвхцэж буй нам олон бий.
Энэ нам надад албан тушаал, эрх мэдэл амлаагүй. Ердөө “Төр, засгийн бодлогын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн ачааг хамт үүрэлцэх үү” гэсэн. Энэ санал надад их таалагдсан. Цаашилбал, 2012 оны сонгуульд намууд мөнгө амлахгүй гэж тохиролцсон. Ийм зориг гаргахад МАН өөрөө их үүрэг гүйцэтгэсэн гэж би боддог. Уг нь тус намын зиндаа нэлээд доош орсон үед би сонголтоо хийлээ. Гэхдээ, Монгол Улсын сүүлийн 100 жилийн 90 нь улс төрийн энэ хүчинтэй холбоотой. Энэ хугацаанд тус нам Монгол Улсын тусгаар тогтнолыг тууштай хамгаалж ирсэн. Тэгээд ч сүүлийн жилүүдэд улс орондоо эдийн засгийн чиглэлээр хийж буй алхмууд нь миний санаанд нийцдэг” гэж Б.Лхагважав хэлэв.