Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хавхаар тарвага агнаад, махыг нь идсэн хүн энджээ

Нийт 17 аймгийн 137 сумыг тарваган тахлын голомттой бүс нутаг гэж үзэж байна хэмээн ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах мэдээллээ . Тэрбээр, "Өнөөдрийн байдлаар 147 удаагийн дуудлагаар хянан шалгах постууд дээр хот руу орж ирэх гэж байгаад баригдсан 827 ширхэг тарвага хураагдаж шинжилгээ хийгээд байна. Тарвагыг хавхаар агнасан тохиолдолд халдвар авах эрсдэл хамгийн өндөр байдаг. Сүүлд есдүгээр сарын 11-нд Ховд аймгийн Цэцэг суманд, 17-ний өдөр Жаргалант суманд тарваган тахлын хоёр өвчлөл бүртгэгдээд байна. Нэг тохиолдол нь Мөст суманд хавхаар тарвага агнаад, махыг нь идсэн хүн үжил хэлбэрээр өвчлөөд нас барсан. 40 гаруй тооны нэгдүгээр хавьтал бүртгэгдсэн. Эдгээр хавьтлын нэг Улаанбаатар хотод орж ирсэн байгаа. Тухайн хүний маршрутыг шуурхай тогтоон, хавьтал болсон хүмүүсийг нь тогтоон, ариутгал хийж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд оруулаад байна.Тарваган тахал бол зөвхөн байгалийн голомтод халдвар өвчин бус хүн ам олноор суурьшсан газарт зөөвөрлөгдөх орж ирж өндөр эрсдэлтэй юм. Тиймээс өөрийн амь насаа эрстүүлэхээс гадна ойр дотных хүмүүсээ өвчлүүлж, улс оронд том хохирол учруулах нөхцөл байдал үүсэж болзошгүй" гэв.