УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ. МАН-ынхан өнгөрсөн долоо хоногт буулт хийж, мажоритариар сонгох 48 хүний 14-ийг нийслэлд оноож, томсгосон 26 тойргийг өөрчлөхгүй байхаар шийдсэн билээ. Тэдний хувилбарыг АН өчигдөр хэлэлцсэн байна. МАН саналыг нь хүлээж авсан учир 48:28 хувилбар дотроо аль аймагт хэчнээн тойрог, мандат ногдож, ямар өөрчлөлт гарч буйг тооцоолох үүргийг Ажлын хэсэгтээ өгчээ. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд мэдээлэл хийж, сонирхсон асуултад хариуллаа.
-Танай намаас мажоритариар сонгох 48 хүний гуравны нэгийг нийслэлд оноох шаардлага тавьсан. Гэвч МАН 34:14 гэсэн хувилбар санал болголоо. Та бүхний шаардлагыг хангаж байна гэж үзэв үү?
-Уг нь Улаанбаатарын төлөөлөл чамлалттай байгаа. Гэвч хуулийн төс лийн хэлэлцүүлгийг урагшлуулах бодит шаард лага, чин хүсэл байна. Хотын мандатыг 16 эсвэл 20 болго гэх мэтээр шаардлага тавьбал да хин хүнд рэл үүснэ. Тиймээс бид энэ талаар дахин хөндөхгүй байхаар тохиролцлоо. Асуудлыг гацаахгүйн тулд үүгээр маргаан үүсгэхээ больё гэсэн.
-Одоо зарчмын асуудлаа тохирсон учир бүсгүйчүүдийн квот, намуудын босгын хувийг шийднэ. Энэ талаар танай бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Квот, босгын хувь хэмжээнд одоо анхаарлаа хандуулна.
-Зарим нам, төрийн бус байгууллагаас Сонгуулийн тухай хуульд өгөх саналаа З.Алтай гишүүнээр уламжилсан. Уг саналтай танилцсан уу, хуульд тусгах боломж хэр байгаа вэ?
-Манай Бүлгээс байгуулсан болон хамтарсан Ажлын хэсэгт уг саналыг төсөлд тусгах талаар ажиллах чиглэл өгсөн. Олон санал байна лээ. Авах зүйл ч байсан, одоогийн төсөлд тусгасан зүйлийг ч оруулсан байсан. Энэ талаар сайн ярилцана.
С.УУЛ