ИЗНН гэж байгаа юу. Хуулийн үүднээс тодорхой хариу өгөх хүн одоогоор алга. Бас Монголын ногоон намыг татан буугдаагүй гэж ойлгож болохоор харагдана. Учир нь Улсын Дээд шүүх МНН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхдээ ИЗНН-ын талаар тодорхойгүй байдал үүсгэж орхисон. Энэ нь сүүлдээ шат шатны шүүхийн хооронд үл ойлголцол үүсэх хачин нөхцөл болж харагдаж эхэллээ. Хуурамч бичиг баримт ашиглаж дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлсэн гэх үндэслэлээр МНН-ынхныг ИЗНН-ын хуульчдын баг Эрүүгийн цагдаагийн газарт шалгуулж, бас иргэний хэрэг үүсгүүлэхээр шүүхэд хандаад байна. Хууль зөрчсөн нь нотлогдвол МННынхан ял сонсоно. Үгүй ядахад захиргааны хариуцлага хүлээж таарах нь. Үйл явц ингэж үргэлжлэх тохиолдолд доод, дунд шатны шүүх нь Дээд шүүхтэйтэйгээ шөргөөлцөх асуудал гарч ирж таарна.
ИЗНН-ын дарга Д.Энхбат, тэдний хуульчдын багийн өгч буй тайлбараар бол энэ асуудал хуулийн хүрээнээс хэдийнэ гарсан бололтой. Уг тайлбартаа бүрэн итгэлтэй байгаагаас нь үзвэл УДШийн нэр бүхий шүүгчид Н.Энхбаярын “захиалгаар” улстөржсөн шийдвэр гаргасан болж байх шиг. Үнэхээр л Д.Энхбатын хэлж байгаа шиг тамга, тэмдэггүй цагаан дээр хараар бичсэнийг нотлох баримт болгож байгаа бол шүүгч нарыг хардахаас ч аргагүй биз. Гэхдээ ИЗННын дарга эцсийн тохиолдолд яах вэ гэдэг талаар хоёр арга бодож олсон сураг бий. Тэр нь Монгол Улсын Ерөнхийлөгчид эхлээд хандах гэнэ.
“Ноён Ерөнхийлөгчөө ийм шүүх, шүүгчтэй байж болох уу. Арга хэмжээ авахгүй бол дараагийн сонгуульд Таныг дэмжихгүй шүү” гэдгээ ИЗНН-ын дарга Д.Энхбат ямар нэгэн байдлаар сонордуулахаар зэхэж байгаа тухай эх сурвалж ярив. Бүр болдоггүй дээр нь Ногоон намын ямар ч оролцоогүй ИЗНН-ыг байгуулах гэнэ. Ийм тохиолдолд МНН-ын дэс дугаар дээр МНН-МАХНМ ҮАН” гэсэн эвсэл байгуулах магадлал өндөр болж байгаа юм. Үүнийг ч Д.Энхбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Э.ТӨР