МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалтай ярилцлаа.
-Таны амьдралд улс төрөөс өөр сонгох зам байгаагүй юм уу. Олны өмнө, тэгээд улс төр хийж амьдрах чинь хүн бол гоны чадах зүйл биш байх шүү?
-Аяндаа л энэ шүү дээ. Би багадаа жүжигчин болно гэж мөрөөддөг байлаа. Урлаг, уран сайханд их дуртай охин бай сан. Сургуулийнхаа бүлгэмийн зөвлөлийн дарга, эвлэлийн үүрийн дарга гээд нэг л их идэвхтэй сурагч явлаа. Дуулна, бүжиглэнэ, жүжиглэчихнэ. Бас гадаад хэл эзэмшээд, олон улстай харилцдаг ажилтай хүн болбол сайхан ч юм шиг санагдаад л. Гэтэл аравдугаар ангиа төгсөх жилийн хавар маш хүнд өвдсөн юм. Надад согтуугаар хагалгаа хийсэн ха риуцлагаг үй эмчийн балгаар шүү дээ. Эмнэлгийн орон дээр намар хүр тэл ухаангүй хэвтээд сэрэхэд юун дипломатч, юун жүжигчин болох вэ. Хамаг гэгээн мөрөөдлүүд минь алга болчихсон байсан. Сургууль соёлд ч орсон юмгүй нэг жил завсардлаа. Үхэл, амьдралын заагт тулсан тэр үе л өвдөж зовсон хүмүүсийн талд орох, шударга бус явдалтай тэмцэх ча нарыг на сан туршид минь хатуу суулгаад өгчихсөн юм уу гэж одоо бодогддог юм. Тэгээд л эмч болъё гэж шийд сэн. Эмнэлэгт байхдаа Зөв лөлтийн “Здоровье” гэж сэт гүүлийг их уншдаг байв. Эмч эмчдээ мэс заслын эмч болохоор өөрийгөө шалгалтад бэлдлээ. Ирэх хавар нь Анагаахын дээдийн хүссэн ангидаа ч орсон.
-Та мэс заслын эмч байх нь ээ?
-Мэс заслын эмч болж чадаагүй ээ. Уг нь зургадугаар курс хүртлээ мэс заслаар нэлээд дадлагажаад авсан. Би төгсөх курсэд байхдаа гэрлэж, анхныхаа хүүхдийг тө рүүлсэн юм. Нэг удаа хүү минь юу нь өвдөөд байгаа нь мэ дэгдэхгүй уйлж сандаргаад. Бүр арга барагдаад байтал бэр дүү орж ирээд хүүг минь ганц үзчихээд “Чихээр нь хатгачихаж” гэдэг байгаа. Үнэ хээр чих нь өвдөөд байж л дээ. Би хичээлдээ орохдоо мэс заслаа болиод Хүүхдийн эмчилгээний ангид элсэж билээ. Амьдрал намайг миний хүссэнээр явуулаагүй нь олон доо. Зам аяндаа л өөрчлөгдсөн. Сумын эмчээс Эрүүл мэндийн дэд сайдын албыг хүртэл хашлаа. Миний мэддэг салбар юм хойно, дэд сайдаар дөрвөн жил ажиллахад хэзээний гарт орчихсон зүйлээ хийсэн.
-Улс төрд ч бас Таны зам дардан байсангүй
. -Тийм гэх үү дээ.
-Гэхдээ МАХН халуун ам бүлээрээ байсан тэр үеэс Танд сайхан дурсамж үлдсэн биз дээ?
-Байлгүй яах вэ. Онцолж боддог зүйл байдаг юм. МАХН дотор “Уламжлал-шинэчлэл, ардчилал-шударга ёс” жи гүүр байгуулалцаж явлаа. Жигүүрийн шаардлагын дагуу хуралдсан МАХН-ын XXV их хур лаар би одоо ч бахархдаг. Тэндээс л маш чухал шийдвэр үүд гарсан юм шүү дээ. Түүнийгээ биелүүлсэн бол өдийд монголчуудын итгэлийг бүрэн даачих улс төрийн хүчин байх байсан. Тэгэхэд би МАХН-ын Ёс зүйн хорооны дарга байлаа. Шударга ёс, хариуцлагыг тогтоох алхмуудыг бодитойгоор хийж байсан юм шүү. С.Баяр гэдэг шударга хүнд улс орон даяараа итгэж явлаа. Даанч тэр нь МАХН-ын дарга болж аваад л маргаашаас нь бүх хариуцлагаас зугтчихсан. Эр гээд харахад жигүүр байгуул сан, Ёс зүйн хороонд ажилласан тэр гурав, дөрвөн жил миний хувьд улс төрийг таньж мэдэхэд хамгийн том сургууль болсон.
-Тэгвэл хуучны МАХНын юунд гомддог вэ?
-Би намд хэзээ ч хувь хүний гомдол хэлдэггүй. Улст өрчийн хувьд ч надад гомдол, үзэн ядалт байдаггүй. Харин намын эрх ашиг гэвэл би ойлгоно. Жишээ нь, би УИХ-ын 2008 оны сонгуульд нэр дэвшиж, намтайгаа гэрээ байгуулж ажилласан. Би ялсан. Гэтэл иргэдийн надад өгсөн саналыг луйвардахыг би өөрийнхөө нүдээр харсан. Ха рамсалтай нь тэр үеийн МАХН-ын удирдлага ганц ч үг дуугараагүй, харин ч өрсөлдөгч намын нэр дэвшигчтэй хуйвалдсан. Сонгууль бол намын ажил учраас нам миний үгийг Удвал гэдэг эмэгтэйн гомдол гэхээсээ намын гишүүний хариуцлага гэж хүлээж авах ёстой юм. Энэ бол улс төрийн намын ажил явуулдаг зарчим, соёл.
-Та Н.Энхбаяртай хэзээнээс ойр танилцав?
-Намайг Н.Энхбаярт Ерөнхий сайд байх үеэс нь ойртсон гэж ойлгоцгоодог юм билээ. Үгүй шүү дээ. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байхад нь би Н.Энхбаяртай ганц ч уулзаж байгаагүй. Харин Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуулиар бид анх удаа нэлээд ойр хамтарч ажилласан юм. Тэр сонгуулиар нам Н.Энхбаярт дэндүү шударга бус хандсан. Тэгэхэд би С.Баяр даргад “Манай нам дарга нартаа яасан ч халтай юм бэ дээ. Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, одоо Н.Энхбаяр. Дараа нь Та шүү дээ” гэж хэлсэн. Сонгууль ч өнгөрсөн. Дараа нь Тэрэлжийн тунхаг гарахад Н.Энхбаяр байр сууриа илэрхийлж нэг мэдэгдэл хийсэн. Тэр нь миний байр суурьтай яг нийцсэн, түүнээс хойш Н.Энхбаяртай хамтран ажиллаж байна.
-Танд Н.Энхбаярын юу нь таалагддаг вэ?
-Алдаагаа засъя гэж МАХНаас хэлсэн анхны дарга шүү дээ. Энэ бол олзуурхмаар том чанар. Н.Энхбаяраас өөр ингэж зориглох хүн дахиж гарч ирэхгүй юм байна.
-Сонгуулиар МАХН МАН-тай эвсэнэ гэсэн яриа нэлээд газар авч байна. Энэ хэр бодитой таамаг вэ?
-Хэрэв МАН 2008 оны сонгуулийн бүх амлалтаа биел үүлж, Оюутолгойн гэрээг за саад, Тавантолгойгоо ард түм ний мэдэлд өгчихвөл эвсэх яриа хийж болохгүй гэх газаргүй. Гол нь МАН хариуцлагатай, шударга байж чадах болов уу?
-За, ярианыхаа сэдвийг өөрчилье. Та аль нутгийн хүн бэ. Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Би Архангайнх. Найман хүүхэдтэй айлд төрж өссөн. Нөхөр бид хоёр ханилаад хоёр хүүгийн ээж, аав боллоо. Тэд маань бас гэр бүлтэй болж тусдаа гарцгаасан. Бид хоёр чинь одоо эмээ, өвөө шүү дээ.
-Таныг улс төр гээд явахаар гэрийнхэн чинь хэр хүлээж авдаг вэ?
-Манайх хүүхдүүдээ сүрхий хүмүүжүүлчихсэн юм бай на. Миний ажил төрөлд огт оролцдоггүй. Сайшаадаг ч үгүй, шүүмжилдэг ч үгүй. Бид бие биеийнхээ үзэл бодолд хүн дэтгэлтэй ханддаг. Манай хүүгийн нэг найз нь С.Баяр даргын туслах хийж байсан юм. Тэгээд би саяхан хүүгээ ороод ирэхэд нь тог лоомоор “Баярын тагнуул ирж байна” гэсэн чинь хөхөрч л байна лээ (инээв). Харин манай нөхөр миний төлөө санаа нь зовж, дургүйцдэг. Ингэж ядарч зүдэрч явах ямар хэрэгтэй юм, болиод өгөөч гээд л хориглоно шүү дээ. Би яах вэ дээ, зөв юм хийж байгаадаа итгэлтэй байгаа болохоор зүтгэчихдэг. Хааяа гудамжаар алхахад танихгүй хүмүүс бид нийг дэмжиж байгаагаа илэрхийлэхээр хэрэг болгож уулзахад нь их урамшина.
-Та гэртээ ч хатуу зарчим тогтоох гэдэг үү?
-Гэр бүл гэдэг чинь халуун дулаан, хайр гэрэлтэж байдаг орчин шүү дээ. Шулуун шударга эрчүүд миний гэрт амьдарч байна. Би тэднээс илүү ихийг хүсдэггүй. Бид нэг удаа бие биенээ амьтан байсан бол юу болохыг нь төсөөлж хошигноцгоолоо. Гэтэл хүү маань намайг хонь байх байсан гэлээ. Бүр “Ээж бол хонь хоньдоо эвэргүй хонь” гэж байгаа юм даа. Ээж нь хүүдээ хатуу ч гэсэн зөөлөн санагдалгүй яах вэ.
-Ингэхэд Та МАХН-аас хэр цалин авдаг вэ?
-Үгүй дээ, одоогоор. Нам маань орон байртай болог. Тэгж байтал цалин мөнгө олгох боломж гарах байлгүй. Нөхөр маань бизнес эрхэлдэг. Гэр бүлийн орлогоороо амьдарч байна. Өмнө нь олон улсын байгууллагад зөвл өхөөр ажиллах зэргээр хуримт луулсан орлогоосоо ч хэрэглэнэ.
-Та бол олны танил улстөрч эмэгтэй, бараг үдэш бүр л зурагтаар гарах болж. Өөрийнхөө гадаад байдалд хэр анхаардаг вэ?
-Би халимаг үстэй болохоор гайгүй сайн засуулахыг боддог. Хувцасны хувьд хүний анхаарал татсан гял цал байдлаас зайлсхийдэг. Ажил хэрэгч өнгө, загварыг л сонгоно. Дээл бас их сайхан хувцас шүү дээ.
-Таны шүүгээнд задгай энгэртэй гоёлын даашинз олон бий юү?
-Байлгүй яах вэ. Шинэ жилийн үдэшлэгт очихдоо хүн болгон л гоёдог хойно. Би найз нөхөд, хамт олонтойгоо дурсгалт явдлыг тэмдэглэх, баярлан хөгжилдөх дуртай. Одоо л завгүйдээ холдчихлоо, би чинь байнга уулзаж санал бодлоо солилцдог “эмэгтэйч үүдийн клуб”-ийн гишүүн байлаа шүү дээ. Бидний хэдэн бүсгүйчүүд нийгмийн амьд ралд болж байгаа элдэв үйл явдлыг ярилцангаа улаан дарс шимж, караокед ч очдог байсан.
-Танд улс төрөөс хөндий эрэгтэй найзууд байдаг уу?
-Миний хамгийн үнэнч найз тракторын жолооч Төмөр-Очир гэж хүн бий. Мань хүн миний анхны өвчтөн байхгүй юу. Сургуулиа төг сөж сумын эмнэлэгт очсон эхний өдөр. Цайны цаг болоод би эмнэлэгтээ ганцаараа сууж байлаа. Гэтэл үс нь арзайсан, тас хар царайтай, нүд нь бүлтийсэн аймаар хүн ороод ирлээ. Үнхэлцэг ха гарах шахсан. Тэгсэн мань тракторчин тариа бригадаар хөдөө ажиллаж байсныг хэлэх үү, хүзүүн дээр нь хатиг гараад нүүр ам, үс гэзгээ ч угааж чадалгүй удсаныг хэлэх үү, аймаар харагдаж байж л дээ. Тэгж бид танилцаад одоо болтол нөхөрлөж яваа.
-Таны хообий юу вэ?
-Өө, би чинь халбага цуглуулдгаараа ойр хавийн хандаа алдартай хүн. Манайд бүх тив, улс орны 200-гаад халбага бий. Анх Англид сурч байхдаа 1995 онд Оксфордын их сургуулийн бэл гэдэл болсон халбага, дараа нь Уэльс, тэгээд Лондоноос хал бага авч цуглуулгаа эхэлсэн. Хамгийн сүүлд нэг найз маань Африкаас Кенийн халбага авчирч өглөө.
-Таны нүдний шилний нуух уначихаж. Засуулах хэрэгтэй болж дээ?
-Харин тийм, хэд хоногийн өмнө л анзаарсан шүү. Зав гарахгүй л явна.
-Яг одоо УИХ Сонгуулийн тухай хууль хэлэлцэж байна. Эмэгтэй улстөрчид нам ялгалгүй эвлэлдэж, уг хуулийн төслийг жендерийн мэдрэмжтэй болгохын төлөө байгаа. Та тэдэнтэй нэгдэхгүй юм уу?
-Нэмэргүй ээ. Эмэг тэйч үүдийн улс төрийн оролцооны талаар гэх юм бол худалч хүнд “хэлд орсон” цагаасаа л ярилаа. Ямар ч ахиц гарахгүй юм билээ. Харин манай МАХН сонгуульд нэр дэвшигчдийнхээ 60-70 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлж магадгүй шүү.
-Улс төрд орохоор шийдэж байгаа залуу эмэгтэйчүүдэд Та юу гэж зөвлөх вэ?
-Өөрийгөө ол, хэнийг ч бит гий дуурай. Хэн нэгнийг давтлаа гэхэд тэр имиж худлаа л байдаг. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү шударга, хамааг үй хариуцлагатай, мятарш гүй зоригтой гэдгийг өөрөө рөө харуулах хэрэгтэй. Ма най улс төрд байгаа эмэгтэйч үүд энэ талбарт гарч ирэхдээ эмэгтэй хүнийг дэл сул байдлаар таниулж өгснөөс болж хойч үедээ маш их хохирол учруулсан. Хэн нэгэн эрэг тэй улстөрчийн нууц амраг учраас л дээш гардаг гэсэн ойлголтыг дагаж болохгүй.
-Та тэтгэвэрт гараад юу хийх вэ?
-Лав л одоогийнхоосоо илүү сайхан амьдрах тө лөвл өгөөтэй.
-Танаас эмчийн тань хувьд нэг асуулт асууя. Ханиаданд юу уух вэ?
-Хүүхдийн ханиад дөнгөж эхэлж байх үед халуун бүлээн юм уух хэрэгтэй. Аарц, чацарганын шүүс, бүр ус ч байсан болно. Биеийн дулааныг нь өндөр байлгах хэрэгтэй. Томчууд ханиадны эхэнд хамраа угаавал амархан намддаг юм шүү дээ.
Б.ЭНХЦЭЦЭГ