АТГ-ын дарга, дэд даргыг томилох асуудлыг чуулганаар хэлэлцэж байв. Дарга нартаа халгаатай уг албанд нэр дэвшигчдэд гишүүд “сэтгэлийн үгээ” хэлсэн юм. Энэ үеэр Ш.Сайхансамбуу “Та нарын томилогдож очих газрын орчин нөхцөл их муу. Очоод байцаалт өгөхөд нэг жижиг өрөөнд байцаагч нар 3-4-өөрөө шахцалдаж суудаг юм билээ” хэмээн ярив. Танхим дотроос хэн нэг гишүүн “Хувийн юм ярихаа боль” гэв. Мань эр ч мөчөөгөө өгсөнгүй, “Би зовлонгоо л ярьж байна. Иргэн хүнийхээ хувьд тэнд очиж байцаалт, мэдүүлэг өгөхөд тийм л байдал ажиг - лагдсан” гэлээ. Тэрбээр нэгэн сонинд ярилцлага өгөх дөө ам халж, авлигачдын тухай баахан ярьснаасаа болж АТГ-т дуудагдаж, тэрүүгээр эргэлдэж үзсэн юм байж л дээ. Дараа нь Н.Ганбямба Н.Ганболд, Б.Хурц нарт “Авлигын хэрэгт холбоотой том акулуудыг нь ол” гэх мэт захиас хэлж байснаа “Том акулыг чинь цэнхэр акул гэдэг юм байна лээ, Сайхансамбуу гишүүн ээ” хэмээн түүнд хандан онцлов.