АНУ-ын “Universal Trading and Investment” компани Украины Ерөнхий сайд асан Ю.Тимошенкогоос 18.3 сая ам.доллар нэхэм жилж, шүүхэд хандсан тухай АР уламжлав. Нью-Йорк хотын шүүх уг нэхэмжлэлийн дагуу Ю.Ти мошенкод мэдэгдэл илгээсэн байна. Ю.Тимошенко “Украины эрчим хүчний нэгдсэн систем” корпорацийг тэргүүлж байх үедээ “Universal Trading and Investment” компаниас их хэмжээний зээл авч, түүнийгээ одоог хүртэл төлөөгүй аж. Орос, Украины байгалийн хийн хэ лэл цээрт эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр шоронд хоригдож буй Ю.Тимошенко энэ талаар ямар нэгэн мэдэгдэл одоогоор хийгээгүй байна.