
Улс тунхагласны баярын өдөр буюу энэ сарын 26-нд "Тусгаар тогтнолын ордон" МАН-ын шинэ байрны нээлт болно.
Өнөөдөр 11.38 цагт "Тусгаар тогтнолын ордон" -ны дээвэр дээр гагнуурын ажил явагдаж байх үед оч үсэрч багахан хэмжээний хөөсөнцөр шатаж утаа олгойдсон байна. Цаг тухайд нь шуурхай арга хэмжээ авч галыг унтраасан бөгөөд өөр ямар нэгэн ноцтой хэрэг гараагүй аж.
Энэ үеэр МАН-ын удирдлагуудаас нарийн бичгийн дарга Я.Содбаатар хүрэлцэн ирсэн бөгөөд Онцгой байдлын галын шинжээчидийг дуудаж шалгуулсан бөгөөд ноцой асуудал байхгүй байна гэсэн дүгнэлт гарчээ.
Ингээд албан ёсоор МАН-ын байр цаг хугацаандаа нээлт хийхэд ямар нэг асуудал байхгүй гэж мэдэгдсэн байна
Дашрамд сонирхуулахад Улс тунхагласан баярын ерөөлт өдөр Тусгаар тогтнолынхоо өргөөний нээлтэнд намын гишүүд, монголын ард түмнээ урьж байна гэлээ.