УИХ дахь МАН2ын бүлгээс ирэх оны төсвийн төслийг “нягтлахаар” байгуулсан Ажлын хэсэг нь өчигдөр зарим саналаа хэлжээ. МАН-ынхан зайлшгүй чухал ажил л биш бол зарлагыг нэмэхгүй байх шийдвэрт хүрээд байсан юм. Тэгвэл 2008 оны сонгуулиар амласан, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан, мөн хуулийг нь баталчихсан зарим хөрөнгийг “танах” боломжгүй байгаа аж. Тухайлбал, оюутнуудад сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгох, ирэх оны сонгуулийг зохион байгуулахад шаардагдах дөрвөн тэрбум төгрөг, иргэний ухаалаг үнэмлэхтэй болгох 16 тэрбум төгрөгийг хасчихаж болохгүй байгаа гэнэ.
Энэ мэтээр асуудалд уян хатан хандах учиртайг Бүлгийн гишүүд ч ойлгосон учир эдгээр зардлыг танахгүй байхаар тохирсон байна. Гэхдээ автомашин, албан контор барих зардлыг боломжоороо “царцаах” байр сууринаас ухарсангүй. Төрийн албан хаагчдын тоог 1595-аар бууруулахаар тооцжээ. Мөн орлогоо нэмэх гурван ч саналыг гишүүд дэвшүүлжээ. Газрын тос, төмрийн хүдрийн экспортын татвартай болох, “Олон овоот”-ын уурхайн лицензийг зарах замаар төсөвт 65 тэрбум төгрөг төвлөрүүлэх, хот хоорондын замд явж буй 40 тонноос дээш даацтай машинуудын татварыг нэмэх замаар орлогоо өсгөе гэсэн байна. Зарим зардлыг хэмнэж олсон мөнгийг Тогтворжуулалтын сан, “Алдарт эх”-ийн I,II одонтой ээжүүдийн тэтгэмжийг нэмэх, зарим аймагт зайлшгүй хийх хөрөнгө оруулалтад зориулах саналыг тус бүлгээс гаргажээ.
Уг нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Алдарт эх”-ийн I одонтой ээжид нэг сая, II одонтой ээжид 500 мянган төгрөг олгохоор амласан. Энэ хэмжээнд хүргэж ча дахгүй ч I одонтой ээжид 400 мянга, II одонтойд нь 200 мянган төгрөг олгохоор нэмэх саналтай байгаа гэнэ. “Олон овоот”- ын уурхайн ли ценз тойрсон асууд лыг Байнгын хо роо сөхөөд буй. Уг лицензийг бор луулах хууль эрх зүйн үндэс бий эсэхэд Байнгын хороод судалж, хариу өгсний дараа гишүүдийн дээрх саналыг хэрэгжүүлэх боломжтой эсэх нь тодорхой болох юм байна.
ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВБАЛ ГИШҮҮНИЙГ ХАРИН Ч “ДАВРААНА” ГЭВ
УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хурал дээр гишүүн Р.Гончигдорж Цэцийн дүгнэлттэй холбоотой мэдээлэл хийжээ. УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг хийж буйг үйлдэл дээр нь барихаас бусад тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх учирг үй гэсэн хуулийн зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэц дүгнэсэн юм. Р.Гончигдорж УИХ-ын итгэмжлэгд сэн төлөөлөгчөөр уг хуралд оролцжээ. Тиймээс тэрбээр болсон явдлын талаар Бүлгийн гишүүддээ танилцуулсан нь энэ. АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг “Хэрэв Цэцийн дүгнэлтийг хүлээгээд авчихбал харин ч УИХ-ын гишүүний бүрэн эрхийг бараг түдгэлзүүлэх боломжгүй болно. Гэмт хэрэг хийж буйг үйлдэл дээр нь бариагүй л бол тухайн хэргийг үйлдсэн баримт байгаад ч нэмэргүй болох нь байна. Ер нь бол бид хуульд өөрчлөлт оруулж, боловсронгуй болгох шаардлагатай гэдгийг ярилаа” гэв.
С.УУЛ