Саяхан гал гарч, “түргэн авахуулсан” МАН-ын шинэ байр буюу Тусгаар тогтнолын ордон Улс тунхагласны ойгоор нээлтээ хийхээр зэхэж буй. Барилгын аль давхарт хэн суух, ямар хэсгийг нь түрээслэх талаар аль хэдийнэ тохиролцжээ. Энэ талаар болон гал гарсан шалтгааныг тог тоо сон эсэхийг тод руулахаар тэнд очиход харуул нь “До тор барилгын ажил хийж байна. Тэгээд ч дар га нар хүн зөвшөөрөлгүй оруулж болохгүй гэсэн” гээд хал гаасанг үй.
МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатартай утсаар хол богдоход “Одоогоор аль давхарт нь ямар байгууллага байх талаар мэдээлэл өгөх боломжгүй. Галын шалтгааныг тогтоохоор хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа. Бид энэ сарын 26-нд хийх нээлтээ хойшлуулахгүй” гэв. Харин уг байрны худалдаа, үйл чилгээний зориулалттай нэг дүгээр давхрыг УИХ-ын гиш үүн Ц.Нямдорж түрээс лэх гэж бай гаа гэсэн мэдээл лийн мө рөөр тод руулахад уг хэсгийг Эр хэм ги шүүн биш, “Оргил” худалдааны төвийнхөн авчээ. Тэд “Ма най бай гууллага МАНын байрны нэг дүгээр давхрыг түрээслэхээр болсон нь үнэн. Байр хэзээ ашиг лалтад орно, тэр үед бид үйл ажил лагаа явуулж эхэлнэ” хэмээн ярив.