УИХ-ын нэр бүхий есөн гишүүн Ерөнхий сайд С.Батболдыг огцруулах асуудал хөндөж, энэ тухай албан бичгээ чуул ганы хуралдаан дээр спикерт гардуулсан нь саяхан. Түүхэнд байгаагүй жишиг тогтоож, дураар авирласан гишүүдийн саналыг хэлэлцэх боломжгүй гэсэн хариуг Байнгын хороод өгсөн юм. Ерөнхий сайдыг огцруулах асуудал хэлэлцэхэд есөн гишүүний санал хангалтгүй байсан нь үүний үндэслэл болсон. Үүнээс үүдэн Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Х.Тэм үү жин нар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачилжээ. Үүнийг хэлэлцэх эсэ хийг өчигдөр Төрийн бай гуулалтын байнгын хороогоор шийдэв.
Уг төслөөр Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг нийт гишүүний дөрөвний нэгийн саналаар хэлэлцэх босго тогтоожээ. Энэ маргаан угаас нэр бүхий есөн гишүүний түүхтэй холбогдож буй учир чуулганы танхимд “гэнэдэж” тэдний бичгийг хүлээж авсан УИХ-ын даргыг ч байлцуулах ёстой гэж гишүүд үзсэн. Ингээд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ч “дуудагдан ирэв”. Энэ өдрийн ярианы сэдвийн гол эзэн болсон есөн гиш үүнийг Ц.Батбаяр төлөөлжээ. Хэн нь зөв, буруу хэлсэн, хийсэн тухай баахан маргаан гишүүдийн дунд өрнөлөө.
Д.Дэмбэрэл: -Ерөнхий сайдыг огцруулах тухай төслийг есөн гишүүн чуулганы хуралдаан дээр надад өргөн мэдүүл сэн. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцордог хуультай. Тиймээс энэ асуудлыг есөн гишүүний саналаар хэлэлцэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Ер нь цаашид төсөл өргөн мэдүүлэх асуудал журмынхаа дагуу л явах учиртай. Х.Тэмүүжин нарын төсөл хуулийн энэ цоорхойг нөхөх зорилготой гэж ойлгож байна. Гишүүд дахин ийм асуудал өргөн баривал Үндсэн хуультай зөрчилдөхгүй нөхцөл бүр дүүлэх нь чухал.
Э.Бат-Үүл: -Та будлиантай юм ярьчихлаа шүү дээ. Таны өрөөнд төсөл өргөн барьсан бол буцаана, чуулганы тан химд өгсөн учир хүлээж авсан гэлээ. Өргөн барих нөхцөлийг хангаагүй зүйлийг хүлээж авах ёсгүй. Ер нь чуулганы танхимд хуулийн төсөл өргөн барих дэг байдаг юм уу?
Х.Тэмүүжин: -Зугтаагаад авахгүй байсан биз дээ.
Д.Дэмбэрэл: -Тэр өдөр пүрэв гариг байсан. Тэдгээр гишүүнтэй уулзаад би маргааш өдрийнх нь өглөө цаг өгсөн. Гэтэл миний өгсөн цагийг тоолгүй “Та нар бидний асуудлыг хүлээж авахаас айж байна” гэсэн сонин юм яриад чуулган дээр авчраад өгчихсөн. Миний өгсөн цагийн дагуу саналаа оруулсан бол би “Асуудлыг хэлэлцэхэд гишүүдийн тоо хүрэхгүй” гэдгийг тайлбарлах байсан. Хэн зугтсан юм. Төсөл өргөн барих шаардлагыг хангасан бол Байнгын хороонд асуудлыг шилжүүлнэ. Гэтэл чуулган дээр шууд өгчихсөн нь муухай хэрэг болсон. Тэд товлосон цагийг хүлээж тэсээ гүй юм байлгүй, шууд өгчихсөн учир би авсан. Тэгээд Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.
С.Ламбаа: -Төсөл өр гөн барьсан гээд байх юм. Танил цуулга, үзэл баримт лалтай байж төсөл болно. Тэр ердөө л санал, албан бичиг байсан шүү дээ.
Д.Дэмбэрэл: -Би хүлээж авахдаа “Төсөл чинь хаана байна” гэж асуусан биз дээ. Байнгын хороон дээр ч түү нийг төсөл биш, санал гэж үзсэн. Ер нь цаашид төсөл өргөн барихдаа журам дэгийн дагуу явна шүү.
Ц.Батбаяр: -Баасан гаригийн 09.30 цагт цаг өгсөн гэж УИХ-ын дарга та барим тавим худлаа ярихаа боль. Өглөө ороход Та дэд дарга Г.Батхүүд төслөө өг гэсэн. Бид Г.Батхүүгийн өрөөнд цаг гаруй хүлээсэн ч ирээгүй. Тэгээд дэд дарга Н.Энхболдод өгөх гэтэл “Би авахгүй” гэсэн. Бас Ерөнхий сайд огцрохоор Засгийн газар нь огцордог гэж юу яриад байгаа юм. Засгийн газрыг ганцхан Ерөнхий сайд биш, бусад сайд хамтарч бүрдүүлдэг. Ер нь хуулийг дур дураараа тайл барладгаа больё. Өөрсдийгөө хамгаалах зо рилгоор шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр хөөрхий муу Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараар төсөл өргөн бариулжээ. Нөгөөх нь хөөрхий С.Бямбацогт, Х.Тэмүүжин хоёроо дагуулсан юм биз.
Д.Дэмбэрэл: -Та харин өөрөө бүү барим тавим худлаа ярь. Пүрэв гаригийн 15.00 цагийн орчимд та нар орж ирсэн. Тэгээд би баасан гаригт цаг өгөө биз дээ. Гэтэл та нар тэр өдрийнхөө үдээс хойш манаргасан.
Ж.Сүхбаатар: -Үүнийг улс төрийн биш эрх зүйн маргаан гэж ойлгоод шийдэхийн тулд асуудал оруулсан. ХБНГУ-д Бундестаг нь Канцлерийг л томилдог, бүх сайдыг биш. Манай УИХ-ын тухай хуульд энэ асуудлыг хэт ерөнхий тусгасныг л зохицуулъя гэж байгаа юм. Тэр есөн гишүүнийг хүндэтгээд Байнгын хороогоор асуудлыг нь хоёр удаа яриад “Хэлэлцэх боломжгүй” гэж үзсэн.
Э.Бат-Үүл: -Ерөнхий сайд огцроход танхим бүхэлдээ ог цордог. Харин нэг сайд огцроход тийм зүйл болохгүй. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд 19 гишүүн гэсэн хязгаар тавьж өгч байгаа юм. Ийм асуудал оруулах ги шүүд шийдвэрийн төслөө хамт өгөх ёстой. Үүндээ дараагийн Ерөнхий сайдад санал болгох хүний нэрийг давхар тусгаг. Тэгэхгүй бол өмнө нь Ц.Элбэгдорж огцроод зургаан сарын турш үүрэг гүйцэтгэгч гэсэн хуульд байхгүй статустай ажилласан.
Ж.Батсуурь: -УИХ хууль тогтоох, түүнд хя налт тавих үнд сэн ажлаа умартаад эрх мэдлийн тулаан хийж, хэн нэгнийг огцруулах талаар л ярьсаар цаг алдаж байна. Хэн нэг сайдтай ам зөрөхөөрөө л “Энэ мууг огцруулна” гэдэг болж.
Н.Энхболд: -Маргангуутаа л сайдыг огц руулах асуудал хөнд дөг жишиг тогтоод удаж байна шүү дээ. Ийм үед төрийн ажил цалгардаж, монголчууд хохирдог. Тиймээс хуулийн энэ цоорхойг бөглөх ёстой. Төрийн ажил тогтвортой байх учиртай.
Ц.Батбаяр: -Тэр есөн гишүүн салхины хур даар, эсвэл хэн нэг сайд Ерөнхий сайдтай маргасныхаа хариуд асуудал тавиагүй. Монгол Улсын газар нутаг, баялаг, тусгаар тогтнолтой холбоотой асуудал үүссэн. Оюутолгойн гэрээг энэ эрх ашгийн эсрэг хийсэн учир бид Ерөнхий сайдыг огцруулах асуудал хөндсөн. Гэвч УИХ тоогоогүй, одоо дарга нь хуулиа зөрчөөд сууж байна. Бидний есөн гишүүн буруу ярьсан уу, үгүй юү гэдгийг Ажлын хэсэг байгуулаад нягтлаад өгөөч гэсэн хүсэлтийг танд гаргасан. Гэтэл та хоёр сарын турш Ажлын хэсэг байгуулж өгөхгүй, гөлийгөөд суугаад байх юм. Ер нь тэгээд энэ хуулиа гаргах гэж байгаа юм бол цогц юм хий. Бид есөн гишүүний амыг таглах төдий юм хийгээд яах вэ. Удахгүй Засгийн газрын гиш үүдийн 50 хувийг огцруулна гээд оруу лаад ирж бас болно. Тиймээс ийм нөхцөлд ч 19 гишүүн буюу дөрөвний нэгийн босго тавих хэрэгтэй. Энэ мэтээр гишүүд маргаж, саналаа хэлэв. УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг олонх дэмжлээ.
С.ТУУЛ