Заавал баталсан байх ёстой хуулийн хугацаатай болохоор 2012 оны төсвийг баталчих байх. Гэхдээ арванхоёрдугаар сарын 1-ний урьд шөнө алх тачигнуулаад унавал хардах бодол төрөхөөс аргагүй болно. Үндсэн хуулийг дордуулсан долоон заалтыг баталж, Сонгуулийн хуулиас дэвшилттэй зүйлүүдийг хасаж хаяхдаа өмнөх онуудын шинэ жилийн уур амьсгалыг УИХ ашигласан байдаг. Сонгуулийн жилийнх гэдгээрээ ирэх оны төсөв том ашиг сонирхлын дундаас өндийж буй. УИХын нөхцөлийг ажиглавал энэ сарын 30-ны шөнө спикерийн алх тачигнаж магадгүй байна.
Уг нь МАН-ын бүлэг хардлагаас холуур байя гээд энэ долоо хоногийн сүүлээр 2012 оны төсвийн хэлэлцүүлгийг хийж дуусгахаар тохирчээ. Төсвийн төслийн тухайд одоо яриад байх зүйл тэдэнд үлдээгүй учраас хоёр, гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг шуурхайлъя гэж. Гэтэл АН-ын бүлгийн байр суурь хүлээгдэж, дээрээс нь Ерөнхийлөгч хэд хэдэн зүйлээр санал хураалгахыг хүссэнээр энэ долоо хоногт эцсийн хэлэлцүүлэг хийх боломжгүйд хүрч магадгүй болжээ. Энэ талаар МАН-ын бүлгээс томилогдсон төсвийн санал боловсруулах Ажлын хэсгийн гишүүн С.Бямбацогтоос зарим зүйл тодруулав.
-Сонгуулийн жил учраас гишүүд тойргийнхоо хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх санал гаргаж байгаа. МАН-ын бүлгийн хувьд урсгал зардлыг нэмэхг үй байх, улмаар бууруулахаар тохирч, төс вийг таргалуулахгүй, тураая гэдэг дээр саналаа эцэслэсэн. АН-ын бүлгийн байр суурь тодорхой болоогүй байна. Хоёр бүлгээс байгуулагдсан төсвийн Ажлын хэсэг саналаа нэгтгэж Төсвийн байнгын хо рооны Ажлын хэсэгт танилцуулах ёстой. АН-ын бүл гийг байр сууриа илэрхийлэхийг хүлээж байна.
-Зардлыг нэмэх чиглэлээр Ерөнхийлөгчийн зүгээс нэлээд хэдэн санал оруулаад ирлээ. Тэгэхээр энэ долоо хоногт төсвийн эцсийн хэлэлц үүлгийг хийх нь худлаа болж таарах нь ээ. Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах боломж бий юү?
-Төсвийн зардлыг нэмэгдүүлэх Ерөнхийлөгчийн саналыг МАН-ын бүлэг хүлээж авах боломжгүй гэж үзэж байгаа. Энэ саналаа Ерөнхийлөгч өмнө нь танилцуулж болох байсан.
Э.ТӨР