МАН ирэх даваа гаригт болох Бага хурлын II хуралдаанаа Тусгаар тогтнолын ордондоо хийхээр товложээ. Сүүлийн үед барцад ихтэй байгаа учир зарим гишүүн нь тэнд очихоос эхлээд жийрхэж байв. Тэгвэл одоо санаа амар байж болох гэнэ. Монголын гайгүй гэсэн лам нарыг урьж ном хуруулан ордноо ариусгажээ. Бага хуралд намын дарга С.Батболд “МАН-ын ажлын тул гамдсан зорилтууд” улс тө рийн илтгэл, Улс төрийн болон намын албан тушаалд сон гог дож, томилогдсон МАН-ын гишүүний ёс зүйн дүр мийн төсөл, намын болон төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг өндөржүүлэх, авах арга хэмжээний талаар Удир дах зөвлөл, УИХ дахь бү- лэг, Засгийн газар, шат шат ны Засаг дарга нарт үүрэг болгосон тогтоолын төсөл, эцэст нь зохион байгуулалтын асуудал хэлэлцэх юм байна. Манай Бага хурал халуун дулаан уур амьсгалд болно гэж Бага хурлын гишүүд үзэж байна. Намыг эмх цэгцэнд нь оруулах цаг болсон. Элдэв хандив санхүүжилтээс болж 2008 оны сонгуулиас хойш намын дотор эрх ашгийн эрэмбэ, удирдах удирдуулах ёс алдагдсан. Тийм учраас Ёс зүйн дүрэмтэй болох ёстой гэсэн зүйлийг саяхан болсон Удирдах зөвлөлөөрөө ярилцаж тогтсон гэсэн. Тэгэхээр Бага хурлын уур амьсгал уламжлалаасаа гажихгүй нь бололтой.
Д.САРАНГЭРЭЛ ОРОН ТООНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БОЛЖ, Д.ЦОГЗОЛМААГ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛНО
Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаас хамгийн их анхаарал татаж буй сэдэв нь мэдээж зохион байгуулалтын асуудал байх болно. Д.Алтай Хүүхдийн төлөө үндэсний төвийн дарга болж шилжсэнээс хойш Удирдах зөвлөлд нэг суудал хоосон үлдсэн. Түүний оронд эмэгтэй хүн томилж, орон тооны бус нарийн бичгийн даргаар ажиллуулахаар болжээ. Тэр бүсгүй нь Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Цогзолмаа аж. Удирдах зөвлөлийн гишүүн, ТВ 5-ын Д.Сарангэрэлийг орон тооны нарийн бичгийн даргаар томилуулахаар санал нэгдэж, Бага хурлын гишүүнээр зургаан бүсгүйг шинээр сонгох сурагтай. Тэд хэн байх нь бас сонирхолтой. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Л.Нинжжамц, УИХ-ын дэд дарга Н.Энхболдын туслах асан Гантөгс, УИХ-ын гишүүн Р.Будын охин, “Монгол тулгатны 100 эрхэм” цуврал нэвтрүүлгийн зохион байгуулагч Б.Анужин, “Монполимет” ХХК-ийн захирал П.Гарамжав, “Үнэн” сонины орлогч эрхлэгч Т.Бүдээхүү нарыг НАМЭХ-ны Удирдах зөвлөлөөс Бага хурлын гишүүнээр сонгуулахаар санал болгожээ.
Намын даргын тавих улс төрийн илтгэлийн төсөлд ийм өгүүлбэр дурайна. Хүлээгдэж буй гүй - цэтгэлээр эдийн засгийн өсөлт 20 хувь хүрэх нь. Энэ үзүүлэлтээрээ Монгол Улс дэлхийд тэргүүлж байна. Гэтэл зарим улс төрийн хүчин (АНыг хэлэх бололтой), улстөрч үүнийг эдийн засгийн хувьсгал хэмээн томъёолж байгаатай С.Батболд санал нийлэхгүй. Бид бодит нөхцөлийг “хувьсгал” хэмээн сүржигнэхгүй гэж МАН-ын дарга үгээ бэлтгэжээ. Н.Энхбаярын МАХН шүдний өвчин хэвээрээ байгааг үгүйсгээгүй байна. “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ороо бусгаа олон үйл явдал өрнөсний нэг нь манай намын хуучин нэрийг ашиглан “МАХН” нэртэй 19 дэх улс төрийн шинэ намыг байгуулсан явдал юм. МАХН-ыг бүртгэсэн үйл явц нь хууль журам эрх зүйт ёсыг уландаа гишгэсэн явдал байлаа. Тэд МАН-ын дэмжигчдийн саналыг хуваан, иргэд сонгогчдыг төөрөгдүүлэн будилуулахаар илтэд санаархан, ялангуяа манай ахмад гишүүдэд нөлөөлөх элдэв хорон башир арга хэрэглэж байгааг намын бүх шатны байгууллага анхааралдаа авах ёстой” гэж сануулна.
Хуралдааныг эмх цэгцийн дор хийхээр төлөвлөж байгаа ч магадгүй хутган үймүүлэгч гараад ирж ч мэднэ. Энэ талаар улс төрийн илтгэлд ийн өгүүлнэ. “Хувийн сонирхлоор намын дотор хэрүүл маргаан өдөөх, намын нэгэнт тогтсон бодлогыг ойлгож хэрэгжүүлэхийн оронд зөрүүдэлж, өөрийн явцуу санааг сөргүүлэн тавих, ганцаарчилсан тоглолт хийх гэсэн явуургүй оролдлогууд бидний дунд байж таарахгүй. Ийм бусармаг явдлыг газар авахуулахгүй шууд таслан зогсоож, хариуцлага ногдуулах нь шударга хэрэг болно. Энэ асуудалтай холбогдуулан улс төрийн болон намын бүх шатны удирдлагад сонгогдож, томилогдсон гишүүдийн ёс зүйн дүрмийн төслийг хэлэлцэн батална. НАШБ-ын дарга, дэд дарга, тэргүүлэгчээс эхлээд намын даргаа хүртэлх намын сонгуультан, багийн Засаг даргаас эхлээд УИХ, Засгийн газрын гишүүд хүртэлх албан тушаалтан бүр намынхаа өмнө баримтлах ёс зүйн зарчим, түүнийг хэрэгжүүлэх хэм хэмжээг тогтоож мөрдөх болно” гэж МАН-ын даргын илтгэл үргэлжилнэ. Дараагийн сонгуульдаа ханцуй шам лан орох цаг болсныг С.Батболд Тус гаар тогтнолын ордны индэр дээрээс зар лах юм. 2012 оны УИХ-ын сонгуульд орол цохдоо доорх гурван зүйлд гол анхаарлаа хандуулахыг МАН хичээх болно.
Нэгт:-Гишүүдийнхээ итгэл үнэмшлийг баталгаажуулсан идэвх санаачилга, оролцоог нэмэгдүүлж, тодорхой үүрэгжүүлэн зохион байгуулалтад орж мэдээ, мэдээлэл хүргэх тогтолцоог боловсронгуй болгох, Хоёрт:-Дэмжигч, нам бусчууд, аль ч намыг дэмжихгүй байгаа “хөвөгч олон түмэн”-тэй ажиллах арга барил тактикаа боловсруулан сүлжээ байгуулж сурталчилгаагаа эхлүүлэн эргэх холбоо бий болгох, Гуравт:-Бусад намын гишүүд, дэмжиг чидтэй хамтран ажиллах, харилцан ойлголцох арга замыг эрэлхийлэн манлайлан дагуулах замаар хүчийг сааруулан хамтатгах зэргээр сонгогч нэг бүрт, өрх айл бүрт, гудамж орц болгонд намаас хүрч ажиллахад МАН онцгой анхаарах юм. Энэ сэдвээр Бага хурлын гишүүд санаа бодлоо уралдуулна.
Ирэх даваа гаригт болох Бага хурлын талаарх хамгийн бодитой мэдээллийг хүргэлээ. Хамтарсан Засгийн газраас АН-ыг хөөн гаргах, МАН дангаараа үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай дараагийн сонгууль хүрэх ёстой гэх мэт яриа, тэмцэл Бага хурлын үеэр болно гэж зарим эх сурвалж ярьж байгаа юм. У.Хүрэлсүхийн, М.Энхболдын фракцын дундах зөрчил Бага хурлын үеэр тод илэрнэ гэж таах хүн ч байна. Гэхдээ энэ бүхэн баттай бус эх сурвалжийн мэдээ гэдгийг онцолъё.
Го.ЭНХТӨР